Мариуполь хот пуужингийн довтолгоонд өртөж буй бичлэг цацагдлаа
Украины зүүн өмнөд нутгийн Мариуполь хотын авто замд пуужингаар цохилт өгч буй бичлэг өчигдөр олон нийтийн сайтад тавигджээ. Орон нутгийн оршин суугч Виктор Зубрицкийн авто машиныхаа урд байрлуулсан хяналтын камерт энэ явдал бичигдэж үлдсэн байна. Түүний урд явж байсан ачааны автомашин пуужинд өртсөн аж.
Энэ сарын 24-нд буюу бямба гарагт тус хот пуужингийн довтолгоонд өртсөний улмаас 30 орчим хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн юм. Зэвсэглэлийн чадвар сайн байснаас үзвэл хотыг бөмбөгдөх ажиллагааг Украины арми зохион байгуулсан байж болзошгүй.
Гэвч арми энэ хэрэг явдалд оролцоогүй хэмээн мэдэгдэв. Мөн тэдний сөрөг тал Донецкийн цэргүүд Киевийн цэргийн байрлаж буй Мариуполь хотыг чөлөөлөх ажиллагаа явуулаагүй гэдгээ илэрхийлсэн байна.
URL: