Жүжигчин Т.Билгүүний хамгийн сүүлчийн зураг дэлгэгдлээ
“Шинэ үе” продакшны жүжигчин, СТА Т.Билгүүн өнгөрсөн баасан гарагт Өвөрмонголд автомашины ослоор, харамсалтайгаар амиа алдсан.
Ид хийж бүтээх насан дээрээ явсан, гялалзсан авъяастай залуугийн араас мэргэжил нэгтнүүд нь, монголчууд харамсаж, итгэж ядсаар байгаа билээ.
Тэгвэл “Шинэ үе” продакшны жүжигчин Э.Одбаяр талийгаачийн сүүлчийн зургийг дэлгэж, харууслаа илэрхийлсэн байна. Тэр Т.Билгүүнтэй хамт байсан сүүлийн хормынхоо талаар ийнхүү бичжээ.
“Ахыгаа маш их санаж байна. Бүх зүйл нүдэн дээр болж, ахыгаа хүний нутагт өвөр дээрээ хэвтүүлж байгаад алдсан ч одоо болтол итгэхгүй байна.
Утас дуугарахаар ах залгаж байгаа юм шиг, булан тойрохоор урдаас гараад ирэх юм шиг… Энэ өмнөх орой нь авахуулсан бид хоёрын хамгийн сүүлчийн зураг. Үүнийг Билгүүн ах facebook-д тавина гээл би яахын гээд тэгвэл устгахгүй, тавихгүй алдаж болохгүй гээл инээгээд байж байсан. Арай ч дээ ийм хатуу байх юм уу.
Тэр Билгүүн ахын хуурамч facebook нээж “Би амьд” гээд бичээд байгаа хүмүүс арай ч дээ… Амьддаа бие биенээ амжиж хайрлацгаая. Миний ах арай эрт бурхны орон руу явлаа даа. Дүү нь тань шиг сайн уран бүтээлч болохыг хичээх болно…”
www.mnews.mn
URL: