МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар халдлагад өртжээ

712e82acfd7b1dbbbigМҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар хүнд зодуулжээ. Түүний хэлж байгаагаар найзтайгаа нэг газар сууж байгаад тамхилах гээд гарахад нь хоёр залуу ирээд үгийн солиогүйф цохиод авсан байна. Ямар нэгэн маргаан болоогүй огт танихгүй залуус байсан гэнэ. Цохиулсанаас болоод тэрээр духан дээрээ дөрвөн оёо тавиулжээ.

УИХ-ын даргын гомдлоор М.наранбаатарт эрүү үүсгэн шалгаж байгаа билээ. Тэрээр энэхүү хэрэгт өөрийнхөө бодлыг ингэж илэрхийлэв. “Монголын цагдаа, прокурор хүнийг шалгадаг байдлаараа рекорд тогтоож байгаа. Нэгдүгээр сарын 6-нд дуудаж, эрүү үүгэсэн. Ингээд нэгдүгээр сарын 19-нд яллагдагчаар татаад, 20-нд прокурорт шилжүүлчихлээ. Ямартай ч монголын хууль хяналтын байгууллага ингэж л шуурхай ажилладаг болж” хэмээсэн юм.

 





URL:

Сэтгэгдэл бичих