Жүжигчний шарилыг авчиржээ
“Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр автын осолд орсон харамсалтай хэрэг болсон. Уг ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амь насаа алдаж, А.Энхжин, Р.Алтансүх нар гэмтэл авч, эмчлүүлж байгаа юм. Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Б.Болд хэлэхдээ “Талийгаачийн шарилыг өнгөрсөн бямба гаригт Эрээн хотоос Замын-Үүдийн боомтоор оруулж ирсэн. Харин эмчлүүлж байгаа хоёр иргэний тухайд одооогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тун удахгүй Хөх хотын эмнэлэг рүү шилжүүлж эмчлүүлэх тухай яригдсан” гэлээ.
URL: