Гоо сайхнаа хадгалахын тулд хэрэглээнээс хасах ёстой хүнсүүд
Танай хөргөгчинд таны гоо сайхныг авран хадгалах бүх л төрлийн хүнс байгаа. Мах, хүнсний ногоо, тараг, сүү, оливын тос гэх мэт. Гэтэл бүсгүйчүүд бид л болсон хойноо амттанд дурлах хүсэлдээ автан гоо сайханд хамгийн муу үр нөлөөтэй бүхнийг идэх дуртай байдаг нь харамсалтай. Тэгвэл гоо сайхнаа хадгалан үлдэж тэр ч бүү хэл жингээ барихын тулд жагсаалтаасаа бүр мөсөн хасахгүй юм аа гэхэд хэрэглээгээ багасгах ёстой бүтээгдэхүүнийг та бүхэнд танилцуулъя.
1. Чихэрлэг амттан
Хамгийн түрүүн татгалзах зүйл бол чихэрлэг амттан. Бүсгүйчүүдийн хүссэн ч татгалзаж чаддаггүй зүйлсийн тоонд энэ төрлийн бүтээгдэхүүнүүд зайлшгүй багтдаг. Тиймээс тохируулах л хэрэг гарна. Чихэрлэг амттан тэр дундаа чихэртэй талх удаан боловсордог учраас хамгийн том дайсан гэнэ. Энэ нь ходоодны ханыг цочролд оруулж, хөхний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр нүүрэн дээр батга гарч эхэлдэг.
2. Шар айраг
Шар айргийг нэг дор хэт их хэмжээгээр уувал нүүр хавагнаж яг л хөөчихсөн юм шиг болдог. Бас нүдний доод зовхи харлаж, жижиг батга ч гарч эхэлдэг. Тиймээс тунг нь тохируулж хэрэглэх ёстой бүтээгдэхүүний тоонд ордог байна.
3. Шарсан төмс
Шарсан төмсөөр хийдэг энэ хөгжилтэй амттанд химийн бодис их хэмжээгээр агуулагддаг. Тиймээс арьсыг цочроож, бас гундахад нөлөөлдөг байна.
4. Утсан бэлэн бүтээгдэхүүн, хиам
Утсан хиамаар ходоодоо баярлуулахыг хүн бүр хүсдэг. Гэхдээ түүнийг химийн нэмэлт бодисоор утдаг гэдгийг та мэддэг байх хэрэгтэй. Утсан хүнсэнд ходоодны ханыг цочролд оруулж, бөөрөнд муу нөлөө үзүүлдэг бодис агуулагддаг. Үүнээс болж бие махбодид шингэн саатаж, хөл хүндэрч, нүдний доод зовхи хөхөрнө. Энэ бүхэн нь ходоод, дотор эрхтнээс нүүр царай шууд шалтгаалдгийг харуулж байгаа хэрэг юм.
5. Түргэн хоол
Түргэн хоолонд хүнс хадгалалтн хугацааг нэмэгдүүлэх олон төрлийн бодис ордог нь нэгэнт тогтоогдсон. Эдгээр бодисууд нь мэдээж эрүүл мэндэд хортойгоос гадна хамгийн ихээр таргалуулдаг байна.
6. Хийжүүлсэн ундаа
Хүн бүрийн мэддэг “хор”. Гэвч мэддэг хэрнээ хэрэглэсээр байдаг хийжүүлсэн ундаанд төрөл бүрийн будаг, амт үнэр оруулагч бодис агуулагддаг учраас гоо сайханд сөрөг нөлөө ихээр үзүүлдэг. Эдгээр нь хүний ходоодонд маш сөрөг нөлөө үзүүлж цаашлаад арьсанд муугаар нөлөөлж, уян зөөлөн байдлыг алдагдуулж, хөгширсөн үхмэл арьстай болоход хүргэдэг байна.
URL: