Ц.Оюунгэрэл: “Ноён уулын Гацууртын аманд алтны олборлолт хийнэ цаад амнуудыг хөндлөхгүй”
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Ганбаатар, Г.Уянга нарын гишүүд Ноён уулын Гацууртын ордын эргэн тойронтой танилцаад ирсэн. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн мэдэгдэж байгаагаар “Соёлын өв хөндөгдөөд байгаа юм алга байна лээ. Тэр нь хэсэгтээ малтлага хийж, олборлолт явуулах юм байна. Цаашаа бусад ам руу халдахгүй.” хэмээн олон нийтэд мэдэгдэж явна.
Гэтэл алт гэдэг зүйл ямар үр дүнтэй гэдгийг иргэд хэдийнээ мэддэг болсон. Малчид малын бэлчээр өвөлжөө хаваржаагаа сүйдлүүлсэн гээд л хар мөрийг тоочвол барахгүй.
Гэтэл эрхэм гишүүн маань зөвхөн тэнд нь ухах юм яриад ард иргэдийн толгойг угаагаад явж байгаа нь сонин. Уг нь одоо жаахан хүүхэд ч гэсэн бусдын амнаас ам дамжсан яриаг сонсоод өөрийнхөөрөө ойлгоод явдаг болчихсон. Гэтэл эрхэм гишүүнд бол эдийн засгийн эргэн сэргэлт, сайжралт гэсэн зүйл яриад явж байгаа нь гайхалтай.
Алтны судал гэдэг зүйл олон тийшээ салаалсан эгээ модны мөчир лугаа олон салаа байдаг гэдгийг дуулсан. Энэ тухай өнөө хэлээд муулаад байдаг алтны нинжа нар ч мэднэ. Гэтэл эрхэм түшээ маань мэдэхгүй дээ ингэж яриад байна уу, эсвэл цаад санаа нь өөр байна уу.
Эх сурвалж BOLOD.MN
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ хүн Соёлын сайд байсан л хүн дээ. Арай хэтэрч байна аа. Яаж ингэж ярьж чадаж байнаа. Сайдаас нь салгасан нь болж л гэхээс
ХОРМОЙГ НЬ ХӨНДСӨН Л НОЁН УУЛЫГ ХӨНДСӨНТӨЙ АДИЛХАН БАЙМААР ЮМ ЭНЭ ОЮУНГЭРЭЛ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БОЛОО ОВОО ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ЮМ ГЭЖ БОДСОН ЧИНЬ ЮУ ЯРИА БАЙГАА ЮМ БЭ
ene muu teneg avgai tengeeree l duusahiin bnaldaa