Хөгжлийн бэрхшээлтэй 39 хүүхдийг өсгөснийхөө төлөө шийтгүүлжээ

300289354c102d67d8ca21Хятадын Шанси мужийн Жиу Жиу тосгоны иргэн 65 настай Кун Жениан гэх эмэгтэйг хөгжлийн бэрхшээлтэй 39 хүүхдийг авч өсгөн асарч хамгаалсаных нь төлөө Хятадын засгийн газар шийтгэсэн байна. Тэрээр хэлэхдээ “Би анхныхаа хүүхдийг зам дээрээс олсон. Түүнийг харсаар байж орхиод өнгөрч чадаагүй. 39 хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд их мөнгө шаардлагатай ч болгоод байсан” хэмээн Кун настан ярьжээ. Түүний хамгийн том хүүхэд нь 27 хүрч яваа бол бага нь дөнгөж нэг сартай юм байна.
Хятадын хуулинд нэг гэр бүл дээд тал нь гурван л хүүхэд үрчилж авах эрхтэй байдаг ажээ. Энэ хуулийг зөрчсөн хэмээн үзэж түүний хувийн эзэмшлийн 8000 метр квадрат талбайг хураан авчээ. Мөн Кун ба түүний нөхөрт бүх төрлийн санхүүгийн тусламж үзүүлэхийг хориглосон байна.

Харин Кун эмээ энэ бүхэнд бууж өгөлгүй цаашид ч үр хүүхдийнхээ төлөө тэмцэнэ гэдгээ хэлээд байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих