“ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ” ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

index

Улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Шилэн дансны тухай хуулийг баталсан билээ. Уг хуулийн хэрэгжилт 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус байгууллагаас хуулийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, жигдрүүлэх үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг ШШГЕГ-ын даргын 2015 оны А/6 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна. Мөн “Шилэн дансны хэрэгжилтийг хангуулах тухай” ШШГЕГ-ын даргын 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврыг батлан, нийт анги, албадад хүргүүллээ.
Ажлын хэсэг системийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалт хийж, цахим хуудсанд мэдээлэл оруулах харьяа байгууллагуудын жагсаалтыг гаргаж, эрх үүсгүүлж, харьяа шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангиуд, салбар нэгжүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангасан.
Орон нутаг дахь салбар байгууллагуудыг тухайн орон нутагт нь сургалтад хамруулах ажлыг Сангийн яам, Төрийн сангийн газартай хамтран зохион байгууллаа.
Мөн шилэн дансны нэгдсэн www.shilendans.gov.mn програмд ШШГБ-ын хэмжээнд нийт 62 эрхээр нэвтэрч, эрх аван, холбогдох мэдээллийг байршуулав.
Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан салбар нэгжүүдэд шилэн дансны мэдээллийн самбар байрлуулах талаар заавар, зөвлөгөө өгөв. Шилэн дансны мэдээллийн самбарын нэгдсэн загварыг батлуулан анги, албадуудад тараав.


URL:

Сэтгэгдэл бичих