“Жить здорово” нэвтрүүлэг монголчуудыг доромжлоогүй гэв

744142Шинэ оны өмнөхөн ОХУ-ын телевизийн нэгдүгээр сувгаар өглөө бүр гардаг “Жить здорово” (“Эрүүл амьдрал”) нэвтрүүлгийн хөтлөгч Елена Малышева зул сар болон шинэ жилийн баяраар “жартгар нүдтэй, сар шиг хавтгай царайтай монголжуу хүмүүстэй уух”нь халтайг хойд хөршийн бүх үзэгчдэд сануулсан билээ.

Үүнтэй холбогдуулан Якутаас сонгогдсон ОХУ-ын Төрийн думын гишүүн Ф.Тумусов тус телевизийн дарга К.Эрнстэд хандан албан ёсны тайлбар хүссэн. Үүний хариуд тус телевизийн хууль, ёс зүйн албаны дарга Д.Орловын илгээсэн хариуг дурьдвал,

“Эрхэм хүндэт Федот Семёнович! Нэгдүгээр сувгаар гардаг “Эрүүл амьдрал” нэвтрүүлгээр олон нийтийн дунд эрүүл мэндийн мэдлэгийг түгээдэг билээ. Таны асуулгатай холбоотой нэвтрүүлгээр монголжуу арьстаны цусанд архины этилийн спирт болох ацелдегидыг задалдаг фермент эсвэл байхгүй, эсвэл маш бага байдаг тухай эрдэм шинжилгээний хувьд хэдийнэ нотолсон баримтыг дурьджээ. Биеийн энэ онцлог нь монголжуу арьстан негр арьстан бүр хар зүстэй байдаг гэдгээс ялгаагүй зүйл билээ.

Иймд бид тухайн нэвтрүүлэгт дурьдсан зүйлийг алс хойд нутгийн үндэстнүүдийн эсрэг зүйл бус үйлдэл гэж үзэхгүй байна. Тэгээд ч тэр нэвтрүүлэгт япон, хятад, солонгос зэрэг өөр бусад монголжуу арьстны тухай дурьдсан билээ.” гэжээ.

 

 

Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Нэр: Зочин Огноо: 26 January 2015

Монголчуудын босгоны боол, түрийний бөөс оросууд, шар толгойтууд олон юм ярихгүй шүү. Хэн гэдгээ санаж яваарай.

Нэр: zochin Огноо: 17 March 2015

ene muu hugshin oros yugee hutsaa ve

Сэтгэгдэл бичих