Сарын сүүлээр их хэмжээний бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.

Энэ сарын 20-21-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар, 22-нд баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох аж. Мөн 22-нд салхи зарим газраар 12-14 м/сек хүрч ширүүсэх юм байна.

Түүнчлэн сүүлийн арав хоногийн ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус хүрч халах аж.

Энэ сард Увс аймгийн зүүн, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байгаа талаар мэргэжилтнүүд мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих