Вьетнамчуудын хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахаар болжээ

вит3

Олон нийтийн сүлжээгээр вьетнамчуудын хэрхэн авирлаж байгаа, монгол охидтой зугаацаж байгаа зураг болон бичлэг тарж олон хүний дургүйг хүргээд авсан. Мал нядалж, монгол охидоор минь зугаацаж байгаа вьтнамчуудад тооцох хариуцлага алга тухай хүн болгон жиг жуг хийж байна. Зураг, бичлэгнээс эхлээд ёс бус авирласан энэ хэрэгт нотлох баримт хангалттай байхад цагдаагийн байгууллагад энэ тухай хэрэг бүртгэгдээгүй байгаа юм байна. Харин эл явдал нэлээд газар авч хэд хоног өнгөрсний дараа цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгахаар болжээ.  Дээрх асуудлыг цагдаагийн байгууллагынхан хууль эрх зүйн үүднээс шалгахаар болсон бөгөөд баримтыг цуглуулж байгаа аж.  Тухайлбал зурагт байгаа хоёр охины хувьд арван жилийн сурагчийн цамцтай байгаа. Мөн олон нийтийн сүлжээгээр бусдыг садар самуунд уруу татсан гэх зүйлүүдээр эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой аж.

вит4

вит1


URL:

Нэр: Zochin Огноо: 23 January 2015

MONGOLOOS ZAILUUL TULUGNVVDIIG

Сэтгэгдэл бичих