С.Баярцогт гадаадын компаниас зөвлөгөө авахад 17 тэрбум төсөвлөсөн үү
Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд хаана, хаана аа сандарч байхад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй ихээхэн хэмжээний мөнгөний асуудал сөхөгдлөө. Тодруулбал, өнөөдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаарх баримтыг дэлгэсэн юм. Монгол Улсын Засгийн газар гадаадын компаниас зөвлөгөө авахад зориулж 2015 оны төсөвт 17 тэрбум төгрөг суулгажээ. С.Ганбаатар гишүүн хэлэхдээ “ “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бичиг байна. Энд бичсэнээр Америкийн “Пэнтер лоу” гэдэг компаниас “Оюу толгой” төсөл дээр хуулийн зөвлөгөө үйлчилгээ авна гэж 17 тэрбум 500 сая төгрөгийн төсөвт өртөг тавьсан байна. Үүнээс 455 саяыг нь 2014 онд санхүүжүүлчихсaн байна. Ингээд үлдэж байгаа 17 тэрбум 45 сая төгрөгийг энэ жилийн төсөвт суулгахаар оруулж ирсэн” гэлээ. Тэрбээр энэ асуудлыг УИХ-ын чуулган дээр тавихаа мэдэгдээд байна.
Д.Анар
URL: