Аюулгүйн бүсээ зүүж болзошгүй аюулаас амь нас, эрүүл мэндээ хамгаалцгаая

527-142189672110444339_510532535754174_4981554256651439200_nУлсын хэмжээнд 2014 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас 503 /нийслэлд 138/ хүн нас барж, 1460 /нийслэлд 726/ хүн гэмтсэн бөгөөд гэмтлийн байдлыг авч үзэхэд явган зорчигч тээврийн хэрэгслийн гадна хэсгээс буюу мөргүүлэх үед гэмтэл авсан байсан бол тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөснөөс хүнд гэмтэл авч амь насаа алджээ.

Нийслэлд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан жолооч, тээврийн хэрэгсэлээр зорчигчдын 5 нь хамгаалах бүс хэрэглэсэн байсан, 27 нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 19 хохирогч хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарч байна. Түүнчлэн хүүхдийн хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэж хэвшээгүй байгаа нь хүүхэд өртсөн хэргийн улмаас тээврийн хэрэгсэлээр зорчигч 159 хүүхэд гэмтэж бэртсэн тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Иймээс Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэн та Замын цагдаагийн алба хаагчаар шахуулж, шаардуулж, арга хэмжээ авахуулж байж хамгаалах бүсийг зүүлгүй, яг энэ мөчөөс эхлэн өөрсдийнхөө болон бусдын эрдэнэт амь, эрүүл мэндийг болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор “хамгаалах бүс”-ийг хэрэглэж хэвшээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих