Ш.Сайхансамбуугийн дүү төрийн цагдааг доромжилж, олон түмнийг үл хүндэтгэсэнийхээ төлөө ердөө 1500 төгрөгөөр торгуулна

10420291_360748560799200_2083587163739425861_n

Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын голд 30 минут машинаасаа буухгүй сигналдан зогссон нэгэн бүсгүй цахим ертөнцийн од болж байна. Түүний талаар замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдийн мэдээллийг хүргэдэг “Paparazzi+Traffic Mongolia” фейсбүүк групп видео орж, цагдаагийнхан тайлбар хийснээр тэрээр олны анхааралд өртсөн юм. 30 минут цагдаа замыг нь хааж зогссонд бухимдаж буйгаа илэрхийлсэн видео бичлэгийг Nora Sambuu гэх фейсбүүкийн нэртэй хэрэглэгч өөрийн хуудсандаа оруулсан ба үүнд цагдаа Э.Энхболд дараах тайлбарыг хийжээ.

Тэрээр “Энэ бичлэгийг оруулсан 0164УБҮ улсын дугаартай Венз G-500 маркийн автомашины жолооч эмэгтэй нь 2015-1-15 ны өдөр 17:20 орчим skytel-ийн гарцнаас дугаарын хязгаарлалтай өдөр Нийслэлийн засаг даргын захирамж зөрчиж явах үед нь цагдаагийн алба хаагч шалгахаар зогсоох үед зохицуулагчийн дохиог зөрчин зугтаж дараагийн постонд зогсооход шаардлага биелүүлж бичиг баримтаа шалгуулахгүй цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зам хааж зогссон. Тус жолоочийн гаргасан зөрчилтэй холбоотой видео дүрс бичлэг хийгдсэн бөгөөд тухайн жолооч дээр хуулийн дагуу арга хэмжээг авч эргэн мэдээллэх болно. /бичиг баримтийг хураан авч зөрчлийг шалгаж байна“ гэжээ.

Харин үүний дараа зөрчил гаргасан тухайн жолоочийг ердөө 1500 төгрөгөөр торгох тухайhttp://torguuli.mn/ сайтад мэдээлэл орж, хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна. Paparazzi+Traffic Mongolia” фейсбүүк группын гишүүд “Nora Sambuu гэх бүсгүй нь “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуугийн ахын охин. Тийм учраас цагдаа нар ийм бага торгууль ногдуулж байна” хэмээн сэтгэгдлээ бичжээ.

61085


URL:

Нэр: nlmfg Огноо: 22 January 2015

свинья тварь поганая

Сэтгэгдэл бичих