Хан-Уул дүүргийн ЭМН нь Замын цагдаагийн тасгийнхаа газрыг авахаар улайрч байна

527-1421891109Untitled-13_500x500Хан-Уул дүүргийн эмнэлэг, замын цагдаа хоёр газраа булаазалдаж асуудал үүсгээд байгаа талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл энэхүү хэрэг өнгөрсөн онд дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрлугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн байна. Шүүх тус дүүргийн Замын цагдаагийн тасагт тухайн газрын өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн эзэмшлийн тус газарт дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн залгаа усан бассейны зориулалтаар 1989 оноос хойш ашиглагдаж байсан хуучин нэг давхар барилга ашиглагдахаа байсны улмаас тоногдож 1996-2005 оны хооронд эзэнгүй балгас болон хувирсан аж. Ингээд нийслэлийн Өмчийн харилцааны газар эзэнгүйдсэн байрыг 2005 онд нийслэлийн өмчдөө буцаан бүртгэн авч дуудлага худалдаанд хэд хэдэн оруулсан гэнэ.

Тухайн үедээ буюу 2004 оны үнэлгээгээр 70 сая төгрөгөөр үнэлсэн уг байрыг авах хүн олдоогүй байна. Улмаар тус дүүргийн Замын цагдаагийн тасаг хүсэлт гаргасны дагуу 15 жилийн хугацаатай өмч эзэмшлийн гэрээ байгуулж нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар өмч эзэмших эрх нь дүүргийн Замын цагдаагийн тасаг руу албан ёсоор шилжүүлжээ.

Өдгөө замын цагдаагийнхан хуучин барилгыг “Арш”ХХК”-д өгч, түүнийхээ оронд хоёр давхар шилэн шинэ барилга бариулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Худалдан авах хүн олдохгүй эзгүй балгас болсон газрыг албан ёсоор өмчлөн авч шинээр барилга бариулан ашиглаж буй тухайн газраас хувь хүртэх сонирхолдоо хөтлөгдсөн дүүргийн эмнэлгийнхэн асуудал үүсгэж эхэлсэн байна.

Тодруулбал, замын цагдаагийн барилгын хажууд үлдсэн 1745 ам.метр газрыг тус дүүргийн энэлэг авч эмнэлгийн өргөтгөл бариулах нэрийдлээр булаацалдаж эхэлсэн аж. Гэтэл энэхүү маргаан дагуулаад буй уг газар нь Замын цагдаагийн тасагт аль 2005 оноос хойш албан ёсны бичиг баримтаар баталгаажиж эзэмшилд нь шилжсэн тухай баримт хангалттай байна.

“Үүл дарга бид нэг фракц шүү” гэж сүрдүүлжээ

Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун хууль дүрмийг эс харгалзан “Энэ газар чинь манай газар. Бид ажил хаялт зарлана. Э.Бат-Үүл даргад хэлнэ шүү. Бид нэг фракц” гэж хүртэл сүрдүүлж үзсэн аж. Улмаар иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллах ёстой эмнэлгийн түргэний жолооч нарт аман шийдвэр өгсөн байна. Тус шийдвэрийн дагуу цагдаагийн автомашинаас өөр машин орохыг хооиглоно” гэсэн тэмдэг зөрчүүлэн гурван автомашиныг олон хоногоор Замын цагдаагийн тасгийн
зөвшөөрөлтэй газар дээр зогсоох, орсон автомашинаар замын цагдаагийн хашаанд хамгаалалтад зогсч байсан хамгаалагчийг мөргөж, гарыг нь гэмтээсэн, ажил хийж байгаа үмүүс рүү эмнэлгийн ажилчид хүч хэрэглэсэн зэрэг хууль бус үйлдлүүд гаргаж байсан аж.

Уг нь эмнэлэг, цагдаа хоёр хоёулаа төрийн онцгой байгууллагууд. Тэгээд ч хууль дүрэм гэж байхад хэн нэгэн эрх мэдэлтэн, хэл амтай, фракцтай нь ч дийлдэг асуудал биш гэдгийг ухамсарламаар л юм. Хууль, дүрмээрээ аль байгууллагын эзэмшилд байгаа эсэх нь гол асуудал байлтай.

Маргаан дагуулсан газарт цагдаагийн ажилчдад байр бариулах аж

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас усан бассейны зориулалтаар ашиглагдаж байсан нэг давхар уг барилгын тухай нь үед буюу 2010 онд дүгнэлт гарахдаа “Хүн ажиллаж амьдрах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг байна. Улсын өмчит уг байр 1990-ээд оноос хойш арав гаруй жил эзэнгүй байсан болохоор тоногдож бүрэн дууссан байсан гэнэ.

Тиймээс Замын цагдаагийн тасаг хуучин байрныхаа хажууд зохих зөвшөөрлийн дагуу шинээр барьж өнгөрсөн 2013 оны өмнөхөн шинээр ашиглалтад оруулжээ. Цагтаа 70 саяар дуудлага худалдаанд зарлагдаад ч үнэ хүрээгүй байсан газар дээр замын цагдаагийнхан тэрбум 200 сая гаруй төгрөгийн өртөгтэй байр барьж, төрийнхөө ажлыг нүүр бардам залгуулж байгаа гэдгийг хэн бүхэн мэдэх учиртай.

Нийгмийн хэв журмыг сайжруулах ахуй нөхцөл бүрдсэн уг тасгийн байрыг Замын цагдаа, Нийслэлийн өмчтэй гурвалсан гэрээ байгуулсан Италийн хөрөнгө оруулалттай “Арш” ХХК барьсан байна. “Арш” ХХК төрд тэрбум 200 сая төгрөгийн өртөгтэй барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж өгөхдөө хажууд нь орон сууц барих тухай гэрээ байгуулсан гэнэ. Уг орон сууцанд “Арш” ХХК-ийн ажилчид болон замын цагдаагийн газрын ажилтнуудад хөнгөлттэй олгогдох орон сууц барихаар төлөвлөөд байгаа юм байна.

Ийнхүү ажилчдын орон сууцны барилгын ажил нь өнгөрсөн хавраас эхэлтэл эмнэлгээс маргаан үүсгээд буй. Тодруулбал, барилгын газар шорооны ажил эхлэхтэй зэрэгцэн эмнэлгийнхэн ‘‘бослого” зарлажээ. Эмнэлгийхэн гэхээсээ илүүтэй Эрүүл мэндийн нэгдлийн дарга Т.Пүрэвчулуун ажилчдаа турхирч, барилгын ажилд санаатайгаар саад учруулж байгаа гэнэ.

Замын цагдаагийн эзэмшлийн газар гэдгийг батлах баримтууд

Тухайн газар хэний эзэмшлийнх гэдгийг батлах дараахь аргууд байгаа юм. Тодруулбал, 2005 онд уг газар нийслэлийн Өмчийн харилцааны газраас дүүргийн Замын цагдаагийн тасагт шилжсэн баримт нь байдаг. Мөн 2010 оны зургадугаар сарын 7-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчипж барилга барих зөвшөөрөл олгох” тухай НИХТ-ын тогтоол, нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаярын гарын үсэгтэй захирамж, гарчээ.

Улмаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2005 онд уг газар дүүргийн эмнэлгийн эзэмшлээс албан ёсоор хасч, өөрийн өмчлөлд буцаан бүртгэхдээ замын цагдаад 15 жилийн хугацаатай эзэмших гэрээ хийсэн. Тиймээс эмнэлэгт өөрийн газар гэдгийг батлах ямар ч баримт байдаггүй юм байна.

Иргэдийн гомдол мэдээллийг тургэн шуурхай шийдвэрлэдэг болсон гэв

Хан-Уул дүүргийн цагдаагийн шинэ байр 2012 оны сүүлээр ашиглалтад орсон. Одоогоор үйл ажиллагаа хэвийн сайн явагдаж байгаа аж. Энэхүү байр иргэдийг хүлээж авах нэг цэгийн үйлчилгээ, зөрчил гарсан иргэдээс байцаалт авдаг өрөө гэх мэт иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байгаа юм байна.

Тус дүүргийн иргэд “Цагдаа шинэ байртай болсноор иргэдийн гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэдэг болсон” гэдгийг хэлж байлаа. Харин Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан “Хан-Уул дүүргийн эмнэлгийн урд усан эмчилгээний төв гэж байсан. Тэнд нэг хэсэг баар ажиллаж байсан. Хан-Уул дүүргийн иргэд бүгд мэдэж байгаа. Сүүлдээ балгас шиг болоод, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өмч хувьчлалаар орсон. Энэ байрыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглаж чадаагүй.

Тиймээс Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газрыг энэ байрыг тохижуулаад ор гэж нийслэлээс хөрөнгө мөнгийг нь гаргаж өгсөн. Тэгээд усан бассейны зориулалттай байсан зүйлийг эвдэж, доторхийг нь янзлаад нэг хэсэг ашигласан. Ингээд шаардлага хангахгүй байна гэж үзээд шинээр байр барьсан. Тийм л хэрэгтэй байсан юм бол Хан-Уул дүүргийн эмнэлэг анхнаасаа яах гэж акталсан юм бэ.

Түүнийгээ өргөтгөөд өөр сувилал барих бололцоо байсан шүү дээ. Одоо энэ газар манайх гээд зүтгээд байгааг гайхаж байна. Хууль эрхзүйн хувьд ямар ч зөрчил байхгүй. Ерөөсөө чимээгүй байж байгаад цагдаагийн байгууллага шинэ байр барингуут яагаад ингээд байгааг мэдэхгүй байна” гэв.

Н.Алтанцэцэг
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Нэр: маерпва Огноо: 22 January 2015

Хувьдаа авах гэсэн юм шиг бичих юм аа улайрч бна ч гэх шиг

Сэтгэгдэл бичих