Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болжээ

enh0929

Монголын Швейцарь гэгддэг монгол орны хамгийн цэнгэг нуур болох Хөвсгөл далайг ЮНЭСКО-д бүртгүүлэхээр болжээ. Цэнгэг усаараа алдартай Хөвсгөл далай сүүлийн жилүүдэд бохирдох аюул нүүрлээд байгаа аж. Нутгийн иргэд энэ талаар хэлэхдээ аялал жуулчлалын бүс нутаг гэдэг утгаараа аялагч жуулчид их ирдэг тэд нуурын усыг их бохирдуулж байна, мөн өвөл машин цөмөрч живэн бензин нь асгарах мэтээр ус их бохирдож байгаа тул анхаарал хандуулж арга хэмжээ аваач хэмээн олон удаа төр засагт хүсэлт гарган албан бичиг явуулж байжээ.

Харин энэ бүхний эцэст нутгийн иргэдийг баярлуулах сайхан мэдээ дуулдаж эхэлсэн байна. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүн Л.Энх-Аигалан хэлэхдээ “Хөвсгөл нуурыг байгалийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д бичиг баримтаа өгсөн. ЮНЕСКО-д бүртгэгдсэн цөөхөн байгалийн өвийн нэг болно байх” хэмээн ярьсан байна. Энэ мэдээ дан ганц Хөвсгөл нутгийн ард иргэд төдийгүй монгол улсын хувьд сайшаалтай хэрэг болж байгаа ажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих