Жүжигчин П.Баттөрийн бяр нь амтагдаад бүх зүйл багадаад байгаа бололтой

bat0119“Тусгай салаа” киногоор олоны танил болсон жүжигчин П.Баттөр  өдгөө Бодигоор хичээллэж нэлээдгүй амжилт гаргаад байгаа. Булчинтай болж бяртай болохын хэрээр “бяр”-аа чимээгүйхэн гайхуулаад авдаг болсон бололтой шүү. Жүжигчин залуу өөрийн цахим хуудаснаа “за унага өргөж үзэв ээ”, “Чулуу өргөлөө” хэмээн үе үехэн гайхуулдаг.

 

Тэгвэл саяхан өөрийн бяраараа биш “гайхалтай том утсаараа” гайхуулаад авчээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ” Утас жижигдээд байхаар нь жоохон том болголоо. Ямар байна” хэмээн бичжээ. Магадгүй бяр нь амтагдаад ирэхээр бүх л зүйл багадаад байдаг бололтой. Удахгүй тэрбээр бас нэгэн зүйлээр гайхуулан жиргэх биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих