Криштиано Роналду хайрын романсдаа цэг тавьжээ
Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналду таван жил үерхсэн сүйт бүсгүй, нэрт загвар өмсөгч Ирина Шейкээс салсан тухай мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ.
Тэдний салсан шалтгааныг Криштиану Роналдугийн ээжтэй холбон тайлбарлаж байгаа ба тодруулбал алдарт хөлбөмбөгчний ээж саяхан 60 нас хүрсэн бөгөөд түүний төрсөн өдөрт Ирина Шейк очихоос татгалзсан нь тэднийг ам мурийхад хүргэж улмаар салах шалтгаан болсон гэжээ.
Харин энэ талаар Ирина Шейкийн бие төлөөлөгч хэлэхдээ “Хосууд салсан нь үнэн. Гэхдээ тэд Роналдугийн ээжээс болж салсаагүй” гэсэн байна. Ямартай ч тэд таван жил үерхсэн хайрын романсдаа цэг тавьсан бололтой.
URL: