Эмэгтэй хүн бүрт хэрэгтэй зөвлөгөө
Эмэгтэйчүүдийн Galmour сэтгүүлээс эрүүл саруул, эрч хүчтэй байхад тустай зөвлөгөө гаргасныг толилуулъя.
Хэтэрхий цэвэрч байх хэрэггүй
Мэдээж гараа угаах, усанд орох зэрэг өдөр тутмын ариун цэврийг байнга сахих нь зүйтэй. Гэвч зарим эмэгтэйчүүд нянгийн эсрэг саван, цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Эдгээр хүмүүсийн дархлалын тогтолцоо бусдаас эмзэг болдгийг Британийн мэргэжилтнүүд тогтоожээ. Учир нь нянгийн эсрэг бүтээгдэхүүн нь хүний бие дэх сайн, муу бактерийг бүгдийг нь устгаж, дархлалын тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг байна. Зарим тохиолдолд тэсвэр муутай сайн бактер нь устаж, амьдрах чадвартай муу бактер үржин олширдог аж.
Цай уу
Ногоон цай дэлхийн хамгийн шилдэг цай биш болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Тэд хар цайг хамгийн сайн нь гэж үзсэн байна. Хар цай нь нянг устгаж, шүдний өнгөрийг арилгаж, зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг гэжээ. Амны хөндий дэх нян нь цус харвах нэгэн шалтгаан болдог бөгөөд хар цай үүнийг зогсоодог тустай гэнэ.
Кола ууж болохгүй
Бараг бүх төрлийн гаазтай ундаа нь Е338 буюу фосфорын хүчил агуулдаг тул уухаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ бодис таны бие дэх кальцийг зүгээр л угаагаад гаргачихна. Энэ нь ясны сийрэгжилт үүсгэж, түүнийг маш хэврэг болгодог. Түүнчлэн энэ өвчинд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг аж.
Архи
Бага тунгаар уувал архи нь тустай гэдэг ч сүүлийн үеийн судалгаагаар хүний биед орсон дусал спирт хүртэл хорт хавдар үүсгэх аюултай болохыг тогтоожээ.
Жингээ барь
Илүүдэл жин нь зарим өвчний эх үүсвэр байдгаас гадна эрч хүчтэй амьдрахад саад учруулдаг. Эмэгтэй хүн жингээ байнга хяналтад байлгах ёстой бөгөөд жишээлбэл 30 настай, 165 см өндөр бол 65-70 кг жинтэй байвал хэвийн гэсэн үг.
Тамхи бүү тат
Энд тайлбар хийх шаардлагагүй биз. Ганц жишээ хэлэхэд тамхи татдаг эмэгтэйчүүдийн хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин их байдаг.
Хүүхэд хүсвэл наранд биеэ шар
Үргүйдэл бол эмэгтэйчүүдийн дунд байдаг ноцтой асуудлын нэг. Ийм өвчтэй хүмүүсийн дийлэнх нь D болон В аминдэмээр дутагдсан байдаг. D аминдэмийг дангаар нь ууж хэрэглэх нь тийм ч сайн биш тул наранд биеэ шарахыг зөвлөж байна. Арьсны хорт хавдартай болтлоо борлуулах хэрэггүй, сайтар тос түрхээд өдөрт 15 минут наранд хэвтэхэд л болно. Мөн загасны мах, тахианы өндөг, сүүн бүтээгдэхүүнээс D аминдэм авч болно.
Гадил жимс
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дунд насны эмэгтэйчүүдийн гуравны нэг хувь нь сэтгэлийн дарамт, стресстэй байдаг аж. Харин стресст автахын гол шалтгаан бол триптофан амин хүчил дутагдах юм. Энэ амин хүчлийг зөвхөн цацагт хяруулын мах, аарц, цөцгий, гадил жимс агуулдаг.
30 наснаас өмнө хоёрыг
Бүсгүй хүн 20-30 насны хооронд дор хаяж хоёр хүүхэд төрүүлэх нь хамгийн тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Мөн хүүхдээ хөхөөрөө хооллох нь эмэгтэйчүүдийн зарим өвчнөөс сэргийлж, хүүхдийн уураг тархийг ч хөгжүүлдэг байна.
Төмөр өргө
Эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь нуруу нугасны өвчтэй болдгийг статистикийн судалгаа харуулдаг. Үүнээс сэргийлж өвчинг даамжруулахаас өмнө нуруу, хэвлийн булчингаа чангаруулахыг эмч нар зөвлөж байна.
Загас наадуул
Тогтмол хурьцал үйлдэх нь эмэгтэй хүнийг залуужуулдаг шидтэй болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон. Жилд дор хаяж 200 удаа бэлгийн ажил хийснээр бүсгүй хүн зургаан насаар залуу харагддагаас гадна дархлалын систем нь бат цайз мэт бэхэждэг байна. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй аливаа хүн секс хийхгүй удвал өвчин эмгэгт баригдаж, нүүр, аман дээр янз бүрийн юм гардаг.
Ходоодоо хамгаал
Эрчүүдтэй харьцуулбал эмэгтэй хүний ходоод илүү эмзэг байдаг. Иймээс хоол боловсруулах эрхтнээ байнга ажиглаж байх нь зүйтэй. Гэдэс дүүрэх, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг удаан хугацаанд илрэх нь аюлтай дохио тул тухай бүрт нь эмчид үзүүлэх хэрэгтэй.
URL: