Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг ажлаас чөлөөлөх санаархал хэнд ашигтай вэ

8485Эх сурвалжийн мэдэгдснээр Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг эрүүл мэндийн шаардлагаар эмнэлэгт хэвтэж байх хугацаанд түүний ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргасан хэмээлээ.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, харьяа агентлигуудын дарга цэрэг нь солигдож байгаа өнөө үед тийм гайхаад байх зүйл биш. АН доторх фракц бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байгаа үед өөрийн фракцын хүнээ халж хэний фракцад найр тавих гэсэн юм бол хэмээн гайхаж байгаа хүмүүс олон байна.

Ингэхээр АН доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл өнөөдөр Монголын эдийн засгаас илүүтэй дотооддоо хямарчихаад байгаа ч юм уу. Ямартаа ч Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарыг халж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа юм. Учир нь аливаа хүн эрүүл мэндийн байдлаар ажлаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд ажлын байрыг нь хадгалан авч үлдэх ёстой байдгийг ерөнхий сайд Ч.Сайханбилэг маань мартаж орхисон бололтой.

 

 

ЧОЙ

Эх сурвалж Bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих