УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн гомдлоор шүүхийн танхимд зогсохоор боллоо

zaluu_54bda856e6001_1Х.Тэмүүжингийн нялх амраг гэгдээд байсан Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байна. Хэдийгээр тэрээр хар тамхины хэргээр 1 жилийн хорих ял сонссон ч нэрээ төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ. Тодруулбал, Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь тухай “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нялх амраг хар тамхины хэргээр саатуулагдсан” гэж мэдээлсэн буруутгаж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэн, нэхэмжлэлээ Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд хүргүүлжээ. Хэргийг тус дүүргийн шүүгч С.Энхбаяр дэнслэх юм байна. Шүүх Г.Сарангэрэлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн хурлын товыг 60 хоногийн дотор багтаан гаргана. Шаардлагатай гэж үзвэл 30 хоногоор сунгах боломжтой юм байна. Ингэснээр Г.Баасанхүү, Г.Сарангэрэл нарын хэргийг ирэх гуравдугаар сард хэлэлцэхээр болжээ. Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр Г.Батбаяр оролцох юм.

Б.Золбоо

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих