2012-2014 хооронд Монголын эдийн засгийг хэрхэн самарсан бэ? (фото)
Монголын эдийн засаг хямрахад ойрхон болж, ам.долларын ханш чангарч, гадаадын хөрөнгө оруулалт буураад байгаа. Эдийн засаг хямарсан, олон арван мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байгаа энэ үед банкны системийн дээрх эрсдэл улам нэмэгдэж, 2015 онд санхүүгийн хямралд ч хүрэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй байгааг ч гадаад өрийн дарамтаас үүдсэн хямрал ямар аюултай үр дагаварт хүргэдгийг улс орноороо дампуурлаа зарласан Аргентин, Европын холбоог сөхрүүлж байгаа Грек, өрөнд газар нутгаа тасдан өгсөн Тажикстан зэрэг улсын жишээн дээр авч үзсэн.
Нэгэнт хямралын үе шат үүссэн бол эдийн засагт сөрөг нөлөөгөө үзүүлэх нь дамжиггүй юм. Энэ үнэнээс хэн ч зайлж, юу ч гэж хэлж бултаад нэмэргүй. Хямрал бол хүсүүштэй зүйл биш ч гэсэн түрүүчийн үе шатынхаа гажуудал, туйлшралыг илрүүлэгч хүчин зүйл, зах зээлийн эдийн засгийн тогтворжуулагч үйл явц бөгөөд хөөрөгдөл, гажуудал, туйлшралыг зөөлрүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээж өгдөг. Хамгийн гол нь зах зээлийн системийн ерөнхий онол дотор байн байн заавал тохиож байдаг эдийн засгийн мөчлөгийн үе шатууд байдаг гэдгийг ухаарч түүнд цаг тухайд нь дүн шинжилгээ хийж хямралыг гүнзгийрэхээс урьдчилан сэргийлэх, алдаатай бодлого, шийдвэрээ цаг алдалгүй засаж залруулах ёстой билээ.
Та бүхэнд 2012-2014 оны хооронд ажиллаж байсан эрх баригчид Монгол Улсын эдийн засгийг хэрхэн яаж унагаасаныг графикаар харуулж байна.
Ч.Сайханбилэгийн Шийдлийн засгийн газар энэхүү үзүүлэлтүүдийг сэргээх ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай байна.
Цаг
URL: