Экс ерөнхий сайд Н.Алтанхуяг ичээндээ хэр удах бол…
УИХ-ын чуулган болгон дээр л донгодож байдаг, мөн ерөнхий сайдын цаг гээд л 30 минут ард олныхоо өмнө үргэлж л худлаа үнэн нь мэдэгдэхгүй бурж зогсохыг нь харсаар хэсэгтээ л дөжиргөж орхисон экс Ерөнхий сайд маань хаана явна аа.
Журмын нөхөддөө гомдсон сэтгэлээ ард олондоо бас мэдрүүлэхээр шийдсэн үү ямартаа ч сүүлийн хоёр сарын хугацаанд ажин түжин байхыг илүүд үзэх болсон сайд маань хаана юу хийж явааг нь одоогоор мэдэх хүн алга. Төрийн гурван өндөрлөгийн нэг байсан түүнийг намын нөхөд нь өнгөрсөн оны сүүлээр ёстой улс төрийн олон хэллэгийн нэг “Түгжилдэх” гэдэг мэхээр унагасан, үүнтэй зэрэгцэн тэрээр авто осолд орж Солонгос улсыг зориод хэсэгхэн хугацааны дараа ирсэн гэж мэдээллэсэн ч дахин олны өмнө гарч ирсэнгүй удлаа.
Төрийн ордонд байх түүний өрөөний үүд хэдэн сар л түгжээтэй нам гүм байсаар нь байгаа нь тэрээр намын нөхөд болон журмын нөхөддөө нилээдгүй гомдсон гэдгийг илчилж байна хэмээн зарим нэгэн хошигнож яваа нь ч бас учиртай биз ээ.
Эсвэл өнөө цагийн эдийн засгийн хямралыг өнөтэй сайхан даван туулах гээд баруун гар гэгдэж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд олноо “Фортуна” хэмээн өргөмжлөгдсөн Н.Батбаяр сайдаа дагуулан ичээндээ орчихсон ч юм бил үү. Ямартаа ч тарвага, оготно өвлийн цагаар ичэх цаг хүртлээ хөеө хурааж нөөцөлдөг шиг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ахиухан юм цааш нь нөөцөлсөндөө эрдээд төр, иргэнгүй бужигнаж буйг ичээнийхээ цонхоор ширтэн хаа нэг жуумалзан инээмсэглээд харж суугаа ч юм бил үү.
ЧОЙ
Эх сурвалж BOLOD.MN
URL: