Хөрш нарны аймгаас дэлхийн “ихрүүд” илэрчээ
Манай нарны аймагтай хөрш нарны аймгаас эрдэмтэд Дэлхийтэй төстэй дөрвөн гариг буюу “ихэр”-ийг олж нээсэн гэнэ.
Тэдний хоёр нь дэлхийтэй тун ч адилхан “ихэр” гариг ажээ.
Энэхүү өвөрмөц нээлтийг Сиэтлд болдог АНУ-ын Одон орон судлалын нийгэмлэгийн жил тутмын хурал дээр “Кеплер” дурангийн төслийн багийн ажилтнууд танилцуулсан байна.
Шинэ гаригууд нь Голдилокийн гэгддэг бүсэд байгаа ажээ. Уг гаригийн гадаргуу нь дэлхийтэй адилхан байжээ.
Иймээс эдгээр гариг дээр ус байж болзошгүй бөгөөд хэрвээ тийм бол амьдрал байгаа гэсэн үг. Одон орон судлаачдын сансрын “Кеплер” дурангаар олсон хоёр гариг магадгүй өнөөг хүртэл бүх мэдэгдэж байгаа гаригуудаас дэлхийд хамгийн ойрхон нь байх магадлалтай гэнэ.
Тэд дэлхийгээс 500-1100 гэрлийн жилийн зайд байрладаг гэнэ. Аль аль нь гариг нь дэлхийтэй ижил хадархаг төрөлд багтах нь ч сонирхолтой ажээ.
“Дэлхийн “ихэр” гаригийг бид сансрын уудмыг судалсаар илрүүллээ. Олдсон гаригууд нь тухайн нарны аймгийнхаа гол од нь байж болзошгүй болмоор бүсэд байгаа” хэмээн Сиэтл дахь уулзалтан дээр SETI хүрээлэнгийн эрдэмтэн Mullalli хэлжээ.
Астрофизикчдийн мэдээлснээр, шинэ гаригуудыг нээснээр дэлхий шиг гаригуудын тоо дөрвөөс найм хүрч хоёр дахин нэмэгджээ.
Одоогийн байдлаар, НАСА-гийн одон орны “Кеплер” дурангаар мянга гаруй extrasolar гаригийг судалсан боловч эндээс ердөө найм нь дэлхийтэй төстэй байгаа ажээ.
Үүний өмнө эрдэмтэд хамгийн жижиг гаригийг нээсэн тухай мэдээлсэн байна. Түүний диаметр нь дэлхийгээс ойролцоогоор хоёр дахин их гэж үзжээ. Тэр нь дэлхийгээс 450 гэрлийн жилийн зайд оршдог байна.
М.Баяр
gereg.mn
URL: