МАН-ын дараагийн нүүдэл юу вэ
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит хурладаанаас МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Энэхүү завсарлага авах болсон шалтгаан нь 2015 оны төсвийн тодотгол хийж байгаатай холбоотойгоор өрийн таазыг нэмэгдүүлэхээр төсвийн хуулинд оруулж ирсэн нь АН гэрээгээ зөрчиж байна хэмээн үзэж байгаатай холбоотой гэнэ.
Төсвийн тодотгол хийгдэж орж ирсэн өрийн тааз нь 40 хувиасаа хэтэрч 58,3 хувь хүрчихсэн учраас 60 хувиар тогтох ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа АН-ын бүлгийнхэнтэй нэгдсэн нэг саналд хүрэхийн тулд ийнхүү завсарлага авсан. Гэтэл энэхүү өрийн тааз хэмээх асуудал нь Олон Улсын жишгээс нэгэнтээ халиж одсон зүйл гэдгийг эдийн засагчид тодорхойлоод байгаа нь өнөөгийн Монгорлын эдийн засаг хаашаа, ямар замаар зүглээд байгаа юм бол хэмээн эргэлзэхэд хүрээд байна.
Ерөнхий сайдын мэдээлссэнээр бол өрийн таазыг 60 хувиар тогтох ёстой гэхдээ энэ нь жил дарааллын дагуу шатлан буурна хэмээсэн. Харин энэхүү мэдэгдлийн хариуд Бие даагчдын бүлгийн Ц.Даваасүрэн асуухдаа: “Энэ өрийн таазыг 60 хувиар нэгэнтээ одоо тогтлоо гэхэд 2015 онд дахин нэмэгдүүлэх талаар яриад ороод ирэхгүй биз.” хэмээн лавлан асуусан.
Хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өрийн тааз нь одоогийн байдлаар 58,3 хувьд хүрчихсэн байгаа, Нэмэж ямар нэгэн өр, бонд босгоход өрчлөгдөхийг үгүйсгэхгүй” гэлээ.
Үүнээс үзэхэд Монгол Улсын өрийн тааз өнөө эрх баригчдын гарын аясаар эргэх нь нэгэнтээ тодорхой болсныг харууллаа. Өөрийн эрх ашгийг өмнөө тавьчисан эрх баригч намуудын үйл ажиллагаанд одоо Үндсэн хууль садаа болж байгааг нь энэ цагаан сарын баярыг тохиолдуулан иргэдийн анхаарлыг суларсан дээр нь өөрчлөх гэж улайрч байгааг ч зарим нэгэн учир мэдэх хүмүүс хэлж байгаа нь үнэний ортой ажээ.
Харин энэ бүгдийн хэдэн талд нь гарч арга эвийг нь олж өөрт ашигтай талыг харан хүлээх МАН хэзээ, ямар үйлдэл хийхийг 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх чуулганаар л харах үлдлээ.
ЧОЙ /BOLOD.MN/
URL: