МАН-ын гишүүд У.Хүрэлсүхийг зүхэж байна
“МАН ч манайх, МАХН ч манайх гээд байсан У.Хүрэлсүхийн үг худал болж таарлаа. МАХН-ын буурийг сахисан гишүүд намынхаа нэр, товчлолыг хуулийн дагуу хүлээн зөвшөөрүүлсний баяраа тэмдэглэж, өдөр өдрийн шинэ шинэ сюрпризүүдээрээ өрсөлдөгч намуудаа алмайруулахаа илэрхийлээд буй билээ. Цэцээр дамжуулж МАХН-ыг Н.Энхбаяртай нь унагах гэсэн МАН-ын санаа бүтэлгүйтэж, Дээд шүүх дээр бүдрэх нь тэр. МАН-ынхан энэхүү мэдээг сонсоод золтой л тархинд нь цус харвачихаагүй гэнэ. Тэд өнгөрсөн баасан гаригт үүдээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнасныг эх сурвалжууд мэдээлж байна. МАН-ын гишүүд намын нэрээ сольсон У.Хүрэлсүх болон намын даргаа зүхэж эхэлсэн сурагтай. Тус намынхан МАХН-ын нэрийг бүртгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон хэмээн хардаж буй дуулдав. Хэдийгээр баримт үгүй ч хардах үндэслэл нь Ерөнхийлөгч Дээд шүүхийн даргыг томилдгоос үүдэлтэй гэнэ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо үмхдэгийн үлгэрийг харуулсан МАН-ын удирдлага, гишүүд Дээд шүүхийн шийдвэрээс болж “шок”-нд ороод буй нь тодорхой юм.
Д.Туяа
URL: