Францад амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тусламж үзүүлж байна
Франц улсад ажиллаж, амьдарч байсан дөрвөн монгол залуу зам тээврийн осолд орж амиа алдсан харамсалтай хэрэг хэд хоногийн өмнө гарсан билээ. Осол юунаас болж гарсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа ч урьдчилсан шалгалтаар нас барсан дөрвөн иргэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсан хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдэгдээд байгаа юм байна. Нас барсан гурван иргэн франц улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байсан бол нэг нь ганцаараа амьдардаг 27-42 насны хүмүүс байжээ. Ямартаа ч Гадаад харилцааны яам болон Парист суугаа Элчин сайдын яам талийгаачдын ар гэрийнхнийг хүлээн авч, шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа гэв. Тодруулбал, нас барсан иргэдийн ар гэрийнхэнд Франц руу зорчих виз авахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.
URL: