Францад амиа алдсан монгол залуус 27-42 настай байжээ
Францад энэ сарын 13 буюу өнгөрсөн мягмар гарагт өглөөний 06:00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарч ослын улмаас дөрвөн монгол залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ.
Талийгаачдын хоёр нь тус улсад албан ёсны цагаачлах эрхтэйгээр ажиллаж, амьдардаг байсан бол хоёр нь хараар амьдардаг байжээ.
Амиа алдсан дөрвөн монгол залуу тус улсын нэгэн тосгонд паркийн ажил гүйцэтгэж дуусаад benz маркийн суудын автомашинтай буцах замдаа өөдөөс нь ирж яваа том оврын ачааны автомашины доогуур орсон байна.
Уг осол “marcei” гэдэг тосгоны зам дээр болсон бөгөөд амиа алдсан залуусын хувьд 24-44 насныхан байсан аж. Франц улсын хэвлэлүүд ослын улмаас гурав нь газар дээрээ амьсгал хурааж нэг нь эмнэлэгт хүргэгдсэн боловч аврагдаж чадаагүй гэх мэдээллийг өгч байна. Талийгаачид тус улсын “Caen” хэмээх хотод ажиллаж амьдардаг байжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: