Бууз, махны хулгай ихсэж байна /Сэрэмжлүүлэг/
Монголчууд улаан махны бузар болно гэж ярьдаг. Энэ үгийн үнэ цэнийг мартсан хүмүүс олон болжээ. Хүйтний улирал эхлэж, идэш хоолны цаг болсонтой холбогдуулан малын хулгайн гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад бүртгэгдэх хандлага буурахгүй байна.
“Өвөр тарвагатайн даваанд адуу нядласан байна” гэсэн дуудлага мэдээллийг шалгахад бусдын адууг хулгайлаад гэрээс нь холгүйхэн эд бод хийгээд явчихсан байх жишээтэй.
Мөн хүнсний зүйл алдагдлаа гэсэн дуудлагын дагуу шалгахад их хэмжээний мах будаа гурилыг нь хулгайлжээ. Ялангуяа цагаан сарын баяр дөхөхөөр бууз, баншны, ууцны хулгай ихээхэн гардаг учраас иргэд та бүхэн малаа хариулга маллагаатай байлгаж, бууз баншны хулгайнаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
URL: