“Боко Харам” Камерунд халдан олон хүнийг хулгайлжээ

044

ЯУНДЕ. /ВВС/. Нигерийн лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийн босогчид байж магадгүй хүмүүс хөрш Камеруны тосгод руу хил даван халдаж, хэдэн арван хүнийг хулгайлсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Тэдний хэлснээр, халдлагын үеэр хулгайлагдсан хүмүүсийн олонх нь хүүхдүүд байжээ. Халдагчидтай тэмцэж байгаад тосгоны дөрвөн оршин суугч амь үрэгдсэн гэж аюулгүй байдлын эх сурвалж мэдэгдлээ. “Боко Харам” Нигерийн зүүн хойд нутгийн хот суурин, тосгодыг хяналтдаа авч, одоо хөрш улсуудад нь халдаж эхэлж байна.

Лалын хэт давруу үзэлтнүүдийг дарахад нь туслахаар Нигеритэй мөн хиллэдэг Чад улс Камерун руу цэргүүдээ илгээжээ. Камеруны нийслэл Яунде хот дахь “ВВС”-гийн сэтгүүлч Рэнди Жо Саахын мэдэгдсэнээр, энэ нь босогчид тус улсын тосгоны оршин суугчдыг хулгайлсан анхны тохиолдол аж.

Г.Доржханд

Эх сурвалж:


URL:

Нэр: маерпва Огноо: 20 January 2015

Энэ орос зураг ямар хамаатай юм бол

Сэтгэгдэл бичих