Хүүхнүүд яагаад эхнэртэй эр сонирхдог вэ?

Зарим эмэгтэй зөвхөн эхнэртэй эрчүүдэд дурладаг. Тэдний хувьд “чөлөөтэй” эрчүүд сонирхолгүй байдаг. Үүний учрыг эрдэмтэд судалж,эмэгтэйчүүдийг хоёр бүлэгт хуваасан байна.


Нэгдүгээрт:
Ямар нэгэн шалтгаанаар зөвхөн эхнэртэй эрчүүдтэй танилцаж, гэрлэхийг хүсдэг. Тэд холбоогоо аажмаар бэхжүүлж, улмаар амрагийн холбоо тогтооно. Тэвчээртэй хүлээсний эцэст жирийн нэг янаг, адал явдлыг удаан үргэлжлэх тогтвортой харилцаагаар сольж, гэр бул болохыг илүү эрмэлздэг.

Хоёрдугаарт:
Мөн л эхнэртэй эрчүүдтэй холбогддог ч нөхөрт гарахыг нэг их яардаггүй. Тэдний ихэнх нь энэ хүслээ хүмүүст ил гаргаж ярьдаггүй. Тэгсэн хэрнээ нөхөр болоход тохирох залууг ямар нэг байдлаар амьдралдаа орүулахыг төдийлөн хүсдэггүй байна.

Шинээр гэрлэсэн гэр бүлийг судалж үзэхэд хүүхнүүд хүний нөхрийг татах олон янзын арга хэрэглэж,  бэлгийн харилцаанд их анхаардаг  байна. Ийм хүүхнүүдтэй суусан эр хүн тэдний хувьд анхных биш, харин гэрлэхийг санал болгосон эхний хүн нь байдаг.

Нэг, хоёрдугаар бүлгийн эмэгтэйчүүдэд адил тал бий. Тэд эхнэр, хүүхэдтэй эрчүүдийг ганц бие, гоонь эрчүүдээс дээгүүр тавьж, өндрөөр үнэлдэг. Ганц бие эрчүүд хөнгөмсөг бол эхнэртэй эрчүүд илүү буурь суурьтай, сонирхолтой, найдвартай санагддаг. Иймэрхүү хандлага залуу наснаас илэрдэг.

Энэ нь тэдний өссөн орчин, хүмүүжилтэй холбоотой. Голдуу ганц бие, өрх толгойлсон эхийн гар дээр өсөж, хүмүүжсэн байдаг. Зарим нь элэг бүтэн гэр бүлд өссөн ч уүр амьсгал нь хөндий хүйтэн, эцэгтэйгээ элэгсэг, дотно харилцаагүй байдаг байна.

Эхнэртэй эрчүүдийн ангуучид сэтгэл сүдлаачдын анхаарлыг татдаг. Энэ үзэгдлийг эрдэмтэд судалж, иймэрхүү хүүхнүүд өөртөө итгэлгүй байдгийг тогтоожээ, Тэдний гол зорилго амжилт олсон, нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр суурьтай, өөдрөг яваа эрчүүдтэй холбоо тогтоохыг хүснэ. Азгүй, бүтэлгүй эрчүүд сонирхлыг нь огт татдаггүй.

Нэгдүгээр бүлэгт хамаарах эмэгтэйчүүд гэр бүл зохиохыг эрмэлзэж, тэвчээр хатуужил гаргадаг. Эхнэртэй эртэй холбогдоно гэдэг таагүй зүйлс, бүр доромжлол амсана гэдгийг тэд сайн мэддэг. Амралтын болон баярын өдрүүдийг  эхнэртэй эрчүүд гэр бүлтэйгээ өнгөрөөдөг тул зөвхөн ажил руу нь үтасдаж болно гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй. Энэ бүхнийг тэвчсээр эхнэртэй нь “байлдан” хүлээсээр байдаг.

Ийм байдал үдаан үргэлжлэхээр эр хүн “Надад хайртай үнэнч, энэ хүүхэнтэй дахиж учрахгүй” гэж ойлгон гэрлэхээр шийддэг.

Хоёрдүгаар  бүлгийн  эмэгтэйчүүд  хоёр шалтгаанаар гэрлэхийг хүсдэггүй.


Нэгдүгээрт
: Сэтгэл санааны дотно холбоо тогтоохоос айна. Ийм айдас бага насанд үүсдэг, голдүү огцом, ширүүн, ууртай, түргэн зантай эцэгтэй эмэгтэйчүүдэд илэрдэг. Эцэгтэйгээ төстэй зантай эртэй хамт амьдарч эхлэх үед байнгын түгшүүр, айдсыг мэдэрдэг тул нэг, хоёр жилийн дараа харилцаагаа таслахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Хоёрдугаарт: Сэтгэл санааны хувьд амархан ядардаг хүүхнүүд эр хүнтэй байнга хамт амьдарч, халамжлан анхаарч, хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг дэндүү их ачаалал гэж ойлгодог. Тэд ойр дотнын хүмүүс болон хамаатан садан. ажлын газрынхандаа яагаад нөхөргүй явдгаа ямар нэгэн байдлаар тайлбарлах хэрэгтэй гэж боддог, Тиймээс “Би эхнэртэй хүнд хайртай.  Гэр бүл сүйтгэж, хүүхэд өнчрөөхгүйн тулд нуүц амраг болно” гэж шийдсэн гэдэг. Хүмүүс түүнийг эхнэртэй эрд дурласан азгүй хүүхэн гэж үздэг тал бий. Ганц бие эмэгтэйчүүд нөхөртэй эмэгтэйчүүдийг бодвол сэтгэлзүйн хувьд эмзэг, тэсвэр хатуужил сүл байдаг.

Сүүлийн үед 15 түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүл салж, сарних нь ихэсчээ. Нөхөртөө хаягдсан 40-өөд насны эмэгтэйчүүд үүнийг эмгэнэлт явдал мэт хүлээн авдаг.  Сэтгэл санаагаар унаж, энэ байдлаасаа удаан хугацаагаар гарч чаддаггүй.

Нөхөртэй бүсгүйчүүдэд өгсөн сэтгэл судлаачдын зөвлөмж

Олон жил хамт амьдарсан ч гэсэн нөхрөө удаан хугацаагаар хэзээ ч бүү ганцааранг нь орхи.

Амралтаа нөхөртэйгээ аль болох хамт өнгөрүүл. Манай гэр бүл бат бөх. Нөхөр маань надад үнэнч гэж битгий тайвшир. Хичнээн гэрсэг байлаа ч шинэ эмэгтэйг сонирхох нь эр хүний байгалиас заяасан шинж гэдгийг бүү март.

Та нас хэвийсэн гээд нөхрөө бэлгийн хүвьд ханамж авах шаардлагагүй гэж бүү бодоорой. Бэлгийн харилцааг бараг сонирхохоо больсон бол өөрөө санаачилга гарга.

Хэрэв нөхөр тань залуу хүүхэнтэй харилцаатай болсон бол үхаалаг бай. Хэрүүл шуугиан түүнийг танаас үлам холдуулна. Нүуц амрагийг нь доромжлох биш, харин жирийн нэг эмэгтэйн  төлөө гэр бүлээ орхих нь утгагүй гэдгийг ойлгуул.

Тиймэрхүү бүсгүйчүүд ердөө л эхнэртэй эрийн ангууч, түүний бэлгийн амьдралд завсарлага байдаггүй гэдгийг ойлгуүлж өгвөл “ухаангүй” дурласан эр ч ухаарна.


URL:

Сэтгэгдэл бичих