21 мянгыг маргаашнаас ”Хадгаламж” банкаар дамжуулан олгоно

Эх орны хувь хишгийг Хаан банкнаас авдаг байсан иргэд энэ сараас эхлэн Хадгаламж банкнаас авхаар болсон.  Хөдөө орон нутагт Хадгаламж банк сум бүрт касстай болохоор ажиллаж  байгаа бөгөөд нийслэл, орон нутагт   60 орчим   салбараа  шинээр нэмэх гэнэ. Тухайлбал, Хэнтий аймаг 21 сумтай бөгөөд үүний дөрөвт нь Хадгаламж банкны салбар нэгж байдаггүй байна. Тиймээс уг дөрвөн суманд касс нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаж, энэ сарын 20-наас эхлэн эх орны хувь хишгийг тараах аж.  Иргэдээс авдаг хураамж нь 350 төгрөг болж нэмэгдэж магадгүй юм байна.
Капитрон банкаар дамжуулан авдаг иргэдийн тухайд банк нь өөчрлөгдөхгүй ажээ.  Доорх хороодоос бусад хороодын иргэд Хадгаламж банкнаас эх орны хувь хишгээ авна.

Салбар, тооцооны төвийн нэр ХААН банкаар олгох дүүрэг, хорооны дугаар
Яармаг тооцооны төв Хан-Уул дүүрэг 4,5-р хороо
Туул тооцооны төв Хан-Уул дүүрэг 13-р хороо
Хонхор тооцооны төв Баянзүрх дүүрэг 11-р хороо
Гачуурт тооцооны төв Баянзүрх дүрэг 20-р хороо
Зүүнсалаа тооцооны төв Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо
Андууд тооцооны төв Баянгол дүүрэг 2-р хороо
Дархан плаза тооцооны төв Баянгол дүүрэг 10-р хороо
Сонсголон тооцооны төв Баянгол дүүрэг 20-р хороо
Налайх тооцооны төв Налайх дүүрэг 2,4,6-р хороо

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих