АМГ тусгай зөвшөөрлийн тусгай дээрэм хийж эхэлсэн үү?

amgtus-640x466АМГ энэ сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж эхэлнэ. Энэ ажлаас болоод тэд нэлээд хэл аманд өртөх нь бололтой. Аливаа ажлын эхлэл сайн байвал бариа нь ч сайн байдаг. Гэтэл АМГ-аас нутаг дэвсгэрийн баруун хагаст хамаарах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эхний ажил нь бүтэлгүй тийшээ хазайх нь гэсэн хардлага бий болжээ. Уг нь тэд нэг цонхны үйлчилгээнд шилжиж өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохоор болжээ. Гэтэл зөвхөн энэ дугаарыг авахын тулд 2 сая төгрөг төлөх нь. Зүйрлэвээс, бид банкинд оочерлох дугаар авахдаа 20000 төгрөгний ч юмуу ямар нэгэн төлбөр төлөх хэрэгтэй гэсэн үг. Ингээд ч зогсохгүй банкаар яривал дарааллын тасалбар авахдаа хаашаа ямар гүйлгээ хийх гэж байгаагаа хүртэл хэлэхтэй агаар нэг үйлдэл хийх ёстой болж таарсан байна. АМГ-т өргөдөл өгөх дараалалд бүртгүүлэхдээ хүсч байгаа лицензийнхээ талбайн солбицлыг бичүүлэх юм байна. Чухам энэ шаардлага л олны дургүйцлийг хамгийн ихээр үүсгээд байгаа бөгөөд өргөдлөө ч өгөөгүй байж солбицлоо мэдэгдэхээр ар өврийн хаалганыханд талбайгаа дээрэмдүүлэхгүй гэхийн баталгаагүй болж байгаа аж. АМГ-аас дугаар олгохдоо солбицол бичиж авдгаа болихгүй бол тэднийг тусгай зөвшөөрлийн тусгай дээрэм хийж эхлэх нь гэсэн хардлага тасрахгүй шинжтэй.
Н.Наранзаяа


URL:

Сэтгэгдэл бичих