Хүний эрхийн төлөв байдлын илтгэлийн төсөлд ТББ-ууд саналаа өглөө
Хууль зүйн яамнаас “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний хоёрдугаар илтгэл”-ийг боловсруулж байгаатай холбоотой Төрийн бус байгууллагуудтай өнөөдөр ХЗҮХ-ийн Хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Төрийн болон Төрийн бус байгууллагын 30 гаран төлөөлөл оролцож илтгэлийн төсөлд санал, зөвлөмж өглөө.
Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний хоёрдугаар илтгэл бэлтгэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2014 оны 97 тоот захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг Төрийн бус байгууллагуудаас өгсөн санал, зөвлөмжийг илтгэлд тусгаж оруулна.
URL: