“Black or White” онцгойлон гаргасан клипээ цацлаа

img_10627_black-or-white-movie-clip-make-him-wear-it-like-a-badge-2015-kevin-costner-movie-hd

Найруулагч Mike Binder-ийн шинэ бүтээлийн тухай мэдээллийг бид та бүхэндээ өмнө нь хүргэж байсан билээ.Тэгвэл тус бүтээл нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан үзэгчдэд шинээр онцгойлон киноны клипийг хүргэж эхэлж байна.Зохиолыг киноны найруулагчаар ажилласан Mike Binder гардан бичсэн юм.Киног BlackWhite, Sunlight Productions, Treehouse Films кино компаниуд хамтран бүтээж, дүрүүдэд жүжигчин Kevin Costner, Jennifer Ehle, Gillian Jacobs, Anthony Mackie, Octavia Spencer болон Bill Burr нар тоглосон байна.Харин киноны зураг авалт Америкийн Луйзана мужийн New Orleans-т болж өнгөрчээ.121 минут үргэлжлэх кинонд ганцаардмал бэлэвсэн эр гэр бүлийн зөрчилдөөнөө нэгэн өдөр шийдэхээр болдог төдийгүй тэрээр өөрийн ач охиныхоо хамгийн дотны нэг нь болж, ирээдүйд нь санаа тавиж буйгаар үйл явдал цааш өрнөдөг байна.Драма төрлийн Black or White кино ийнхүү Америкт албан ёсоор энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийх юм.


URL:

Сэтгэгдэл бичих