Яруу найрагчид Ундрал охинд туслах “Гэрэлт зүрх” аяныг эхлүүллээ

unnamed

Яруу найрагч Шүүдэрцэцэгт нэгэн уншигч нь ханджээ.

Алдармаа 12, 10, 8 настай 3 охины ганц бие ээж. Найман жилийн өмнө  төрсөн дүүгийнх нь гэргий хүндрэлтэй төрөлтийн улмаас хорвоог орхиход нь ой есөн сартай болон дөнгөж төрсөн 2 охиныг нь өргөж авчээ. Тэрээр охинд Ундрал хэмээн нэр өгсөн бөгөөд одоо гуравдугаар ангид сурдаг.

Ээжийнхээ алтан амиар хорвоод ирсэн жаахан охин төрөлхийн нурууны хүнд гэмтэлтэй, цээж нь цөмөрхий амьсгалж ч чадахгүй хүүхэд байжээ. Цээжний цөмөрхий нь зүрх, уушгийг нь дарж, амьсгалахад хэрэгтэй агаарын 50 хувийг л уушиг нь сорно. Намар болж сэрүү унангуут Ундрал ханиад хүрч, хатгаа болон даамжирна. Эх нялхасын төв, “Ёнсай” эмнлэгүүдээр жил тойрон хэвтсээр хавартай золгодог бяцхан охины өвчний түүх хэдэн боть болж байтал 5 насандаа үс нь унаж эхэлсэн байна.

“Гурван гал” эмнэлэгт цээжний цөмөрхийг нь татаж гарган, төмөр суулгах 6 сая төгрөгийн өртөгтэй хагалгаа хийлгэж 8 нас хүртлээ тэр төмөртэйгээ явах ёстой ажээ. Гэтэл 2 жилийн дараа төмөр нь цээжнийх нь нөгөө талаар сүлбээд гараад ирсэн тул 2013 онд Эх нялхсын төвд төмрөө авахуулсан байна. Охины ээж хагалгаа амжилттай болоход баярлахдаа улсын эмнэлгийн хүнд нөхцлийг хараад цэвэр усны 2 аппарат авч бэлэглэжээ.

Ингээд нурууны муруйлт өсөлтөнд нь нөлөөлж эхэлсэн тул Бээжингийн цэргийн эмнэлэгт очиж нуруунд нь чиг барих өмсгөл хийлгэсэн ч үр дүнгээ өгөөгүй бөгөөд  2014 оны хавар Сөүлийн Кан ХИ Дуны Анагаахын их сургуулийн эмнэлэгт нуруунд нь төмөр суулгаж чиг барих хагалгаанд оруулав. Хагалгааны үнэ 65 сая төгрөг болсноос гадна охиныг өсөх тусам нурууны төмрийг нь сунгах 10 цуврал хагалгаа хийлгэх ёстой болжээ.

Ундрао охин өнгөрсөн 8-р сард төмрийг нь сунгах хагалгаанд 23 сая төгрөгөөр орсон бөгөөд 8 жилийн турш Монголд 20-иод сая төгрөг, Бээжин, Сөүлд 90 гаруй сая төгрөгөөр Ундрал охиноо эмчлүүлжээ. Дахиад  9 хагалгааны 200 сая төгрөг олно хэмээн итгэлтэй яваа Алдармаад туслахаар “ГЭРЭЛТ ЗҮРХ” хүмүүнлэгийн аянг эхлүүллээ.

Хандивын данс:”Голомт” 2015 101282, Хаан 5134022211, “ХАС” 5001302368, Мессеж илгээх тусгай дугаар:151689.

Охины ээж, эмээтэй харилцах утас:98135589,5001302368,96030575

times.mn


URL:

Сэтгэгдэл бичих