Бээжинд болох үзэсгэлэн худалдаа цуцлагдлаа
2015 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдах байсан “Цагаан сар-2015” үзэсгэлэн албан ёсоор цуцлагдсаныг үүгээр мэдэгдэж байна.
1. Эрээний гааль бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр нэвтрүүлэх боломжгүй болсон
2. Манай талаас санал болгосон үзэсгэлэнгийн талбай, зар сурталчилгааны зардлыг хариуцах төсвийг ойрын хугацаанд гаргах боломжгүй болсон
3. Үзэсгэлэн зохиогдох байсан Спортын Ордны шалыг хөлбөмбөгийн тэмцээнд зориулан шинэчлэн зассан байсныг өөрчлөх зардал гаргах боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас манай талд хагас зардлыг гаргах санал тавьсан ба энэхүү зардалд нийт 75 орчим сая төгрөг шаардлагатай учир ААН-үүдийн эдийн засгийн байдал хүндрэлтэй, бүтээгдэхүүний борлуулалт бараг зогссон, ашиг орлого муу байгаа тул дээрхи зардлыг гаргах боломжгүй тул энэхүү арга хэмжээг цуцалсан болно.
МҮХАҮТ нь албан ёсоор бүртгүүлсэн байгууллага, ААН-үүдээс хүлцэл өчихийн зэрэгцээ төлбөрийг эргүүлэн олгохыг үүгээр мэдэгдэж байна.
ЖИЧ: ХӨХ ХОТ-д болох Цагаан сарын үзэсгэлэнгийн бүртгэлд өөрчлөлт ороогүй ба 1 сарын 20 хүртэл явагдана. Үзэсгэлэнгийн хугацаанд өөрчлөлт ороогүй буюу 2015 оны 1 дүгээр сарын 30-аас 2 дугаар сарын 10-ны өдрүүдэд явагдана.
Үзэсгэлэн Яармагийн Газар
МҮХАҮТ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tegne shuu dee manai uls shig zah zeelee hamgaaldaggui uls oron gej bhgui
Гарчиг нь Бээжин, Утга нь Эрээн юм байна.