Д.Баясгалан, М.Зоригт vs Л.Болд -1

images1111

“Бодь групп” болон “Голомт” банкны үүсгэн байгуулагчдын хооронд дэгдсэн өмчийн маргаан одоо болтол дуусаагүй аж. Өнгөрсөн оны өдийд үүсгэн байгуулагчид болох Лу.Болд, Д.Баясгалан нар  удаан үргэлжилсэн маргаан тэмцэлдээ цэг тавин тохиролцоонд хүрч хөрөнгөө хуваах гэрээ байгуулж байсан.

Лу.Болд “Бодь” цамхагаас авсан бол  Д.Баясгалан болон УИХ-ын гишүүн нарт “Голомт” банк нь бүтнээрээ үлдсэн. Харин “Бодь”-оор овоглодог олон компани хэний мэдэлд очсон талаар хөрөнгө хуваах үед тодорхой яригдаагүй. Тэдний хөрөнгөө хувааж авах үйл явц одоо л нэг юм дуусаж байх шиг. “Бодь” цамхагт байсан “Голомт”-ын АТМ-ыг саяхан арай гэж хөөж гаргасан гэсэн. Ингээд нэг юм дууслаа гэсэн үгүй бололтой. Цаанаа нь бас нэг том хөрөнгө үлдсэн нь “Бодь” гэдэг нэр аж.

Түүх сөхвөл “Бодь интернейшнл” компанийг 1996 онд байгуулжээ. Удалгүй томорч охин болон хараат компаниудаа оруулан “Бодь групп” нэрээр үйл ажиллагаа явуулж олонд хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа танигдсан. “Бодь интернейшнл” ХХК-ний дүрэмд компаниудынхаа нэгдлийг “Бодь групп” гэж тусгаснаас гадна “Оюуны өмчийн газраас олгосон “Бодь групп” барааны тэмдгийн улсын гэрчилгээг бас эзэмшдэг.

“Бодь групп”-ийн хувьцаа эзэмшигчид бүх хөрөнгөө хуваан “эвээр салсаны” дараа Д.Баясгалан нь Лу.Болдынхоо уурыг хүргэсэн нэгэн үйлдэл хийжээ. Тэрээр энэ онын эхээр тусдаа “Бодь групп” гэдэг компанийг үүсгэн байгуулчихсан гэнэ. Бүр хоёр жилийн өмнө нууцхан нэрийн баталгуужуулалт хүртэл хийлгээд авсан байж. Үүнийг мэдэнгүүтээ  УБЕГ дээр л зогсоосон агаад Д.Баясгалан өөрийн шинээр үүсгэн байгуулсан “Бодь групп” компаний бүртгүүлэхээр УБЕГ-д удаа дараа хандсан ч дарга Ц.Пүрэвдорж нь “хуульд заасан үндэслэлээр” удаа дараа татгалзсан гэнэ.

Энэ хооронд нь Л.Болдын  тал самбаачлан хөдлөөд “Бодь групп” гэдэг компани байгуулан Л.Болдхуяг гэдэг хүний нэрээр  улсын бүртгэлд бүртгүүлчихжээ. Эсрэг тал нь өөрөөс нь өрчихсөн тул Д.Баясгаланг тэдэнтэй болон хажуугаар нь УБЕГ-тай зад заргалдаж байна. Энэ хэрэгт ШӨХТГ хүртэл оролцож ахлах байцаагч Ж.Очирхуяг  “Бодь групп” гэдэг нэрийг хамгийн анх бүртгүүлсэн “Бодь” компанид олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж. Үүнийг УБЕГ шүүрч аваад Д.Баясгалангийн “Бодь групп”-ийг бус харин Лу.Болдын ах Л.Болдхуягийн үүсгэн байгуулсан “Бодь групп” компанийг улсын бүртгэлд бүртгэжээ. Гурван хувьцаа эзэмшигчид хувьцааны асуудлаа буюу маргаанаа өнгөрсөн онд бүрэн шийдвэрлэсэн аж.

Энэ тохироогоор  Л.Болд, М.Зоригт нар нь бүх хувьцаагаа Д.Баясгаланд шилжүүлсэн тул тэрээр одоо 1996 онд байгуулагдсан “Бодь-Интэрнэйшнл” компаний 100 хувийн хувьцааг ганцаараа эзэмшдэг. “Бодь-Интэрнэйшнл”  компани нь өөрийн нэр дээрээ “Бодь групп”, “Бодь интэрнэйшнл” болон “Бодь” гэсэн нэр орсон барааны тэмдгийн хууль ёсны эзэмшигч гэнэ. Олонд танигдсан “Бодь групп” нэрээ баталгаажуулан уг нэрээр нэрлэгдсэн компаниа Д.Баясгалан 2014 оны 1-р сарын 21-ний өдөр УБЕГ-д бүртгүүлэх гэтэл ШӨХТГ-ын дүгнэлтээр шалтаглан бүртгэхээс татгалзжээ.

Өнөөх ШӨХТГ-ын байцаагч нь Д.Баясгалангийн нэр дээр “Бодь групп” нэрийг өгөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад улсын бүртгэлийн ерөнхий байцаагч Ц.Пүрэвдоржид хүргүүлсэн байж. Гэтэл Д.Баясгалан нь хувьцаа эзэмшигчдийн хооронд анхны маргаан дэгдсэн 2012 онд нэрийн баталгаажуулалт хийлгэсэн бол Л.Болдхуяг нь хоёр жилийн дараа буюу 2014 оны 5-р сарын 6-нд “Бодь групп” компаниа үүсгэн байгуулсан. Компани үүсгэн байгуулах шийдвэрээ 4-р сарын 25-нд гаргасан тогтоолтой байгаа нь ШӨХТГ-ын дүгнэлттэй сар өдрөөрөө давхацдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл Л.Болдхуяг нь “Бодь групп” компаниа байгуулах шийдвэр гаргасан өдөр ШӨХТГ нь  “Бодь групп” гэдэг нэрийг Д.Баясгаланд өгөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Л.Болдхуяг “Бодь групп” компаниа улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлөө 2014 оны 5-р сарын 6-нд гаргаад мөн өдрөө бүртгүүлж бүртгэлийн гэрчилгээгээ авсан бол Д.Баясгалан аль оны эхнээс хөөцөлдсөн ч дандаа “ боломжгүй” гэсэн хариу авсаар ирсэн гэдэг.

http://www.shuurhai.mn/73448


URL:

Сэтгэгдэл бичих