Ц.Оюундарь МСЭ-ийн дэд ерөнхийлөгч боллоо

4lgu9ijkr4tu7rt2q5fq85la2h

МҮОНРТ-ийн захирлаар томилогдоод удаагүй байгаа Ц.Оюундарь Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Тэрээр энэ сарын 5-нд Монголын сэтгүүлчдийн эвлэлд хандан  Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ажиллах хүсэлтээ гаргасан бөгөөд түүний хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонх нь дэмжиж, хүлээн авчээ.

Ц.Оюундарь 2011 онд хуралдсан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ээлжит их хурлаар тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Гэвч УИХ-д нэр дэвших болсон тул 2012 оны тавдугаар сард өөрөө хүсэлт гарган уг албан тушаалаас түдгэлзээд байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих