Нинжа хүү
Говийн байдал шалдар булдар, лецинзийн асуудал ороо бусгаа. Хоосон карьер, өндөр отволыг дагаж хааяа нэг нинжа нар явж үзэгдэх бєгєєд дєрвєн зvг олон жижиг нүх ухагдсан нь дайны дараах олон цэргийг оршуулахад бэлдсэн нүх шиг гунигт харуусал төрүүлнэ. Зуны лvгхийм халуун шархад цооногтоо хэвтэх нь энэ насны диваажин мэт сэрүүн. Цооногийн хажуугаар хүн эргэлдэх нь эзэнд харамлах сэтгэл төрж бухимдалыг үүсгэнэ. Хєлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэг уурхайн отволыг єгсєн уруудан пиширдэж, нэг худгийн эргэн тойрон угаасаар, энэхvv ертєнцийг эцэслэнэ. Бух Жамбал цооногт сууж бурзай бурзай хэмээн бурханы ном унших мэт чалчих ба засаг дарга Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярьж, нутгийн хөгжилд хандив хэмээн нинжа нараас татаас авах гэж, єдєр сарыг улируулна. Тэртээ карьерийг єнгєрвєл, олзгүй хэмээн бодож , тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ. Єглєє алт олдоосой гэж бурханд залбирч, vдэш олсоноороо шоудаж нэг насыг харанхуй манан дотор барна.
Нинжа хүү хужаа Хао Юн хэмээх мотоцикл дээрээ хєндлєн сууж , хар утаа хаяж хангинуулсаар хvрч ирэх бєгєєд цагаан пандагаар толгойгоо ороосон агаад солонгос засалт бүхий хар гэзгийг сэрвийсэн хэдэн vсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан найк фермийн малгайтай цамцаа мөрөө дамнуулж загидаж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл хужаа тэрэгнээсээ буун, тасхийтэл данкраадаа сойгоод шороонд дарагдсан цамцаараа наранд шарагдсан нvvрнийхээ хєлсийг арчиж, нусаа хvрхийтэл нийгээд, зажилж явсан Дирол бохио лүг хийтэл нулимж хаяад гэрт оров. « Балдангийнх шинэ цооног ухаж байна. Цэнд өнөөдөр хоёр од олсон гэнэ. Дамба пиширдээд явж байна. Дондогийн хүү дарагдсан гэнэ, Гомбо хот орж алтаа тушаагаад ирсэн, Чингисийн талбай дээр Хятадууд жагсаж гэнэ» гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, Бух Жамбал гуай хэмээн доогуур харан, Засаг ноён хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга бэлэн гоймон дэвтээлгэж, хиам, хэсэг талх олж идээд, тэндээс гарч баян Балжирынд цооногоос хэсэг шороо татан єгч, архи пявхан уун, нэг vдийг єнгєрvvлээд, Дэндэв ченжийнд хонь гаргаж єгч гэдэс олж идэн, нэг vдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, говийн захад хvрсэнгvй, Солонгосруу ажилах хүчээр гарсангvй, зєвхєн DDISH-ийн гурав дєрвєн суваг дахь солонгос киногоор эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг vзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч улсын хишигээс өөр орлогогүй тул, нутаг сумын хэдэн нинжад ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Євлийн хvйтнийг цооног ухаж єнгєрvvлэн, зуны халууныг пиширдэж гэтэлгэх бєгєєд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нєхцvvлнэ. Телевизийн Со кино УИХ-ын тойм энэ хоёрын vгнээс бус vнэн юмгvй, карьер отвол, цооног, пиширдэх энэ дєрвєєс єєр явах газаргvй хэмээн санаж, хємєрсєн тогооны доторхтой адил олзны энэ бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертєнцийг vзэхийг vл хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг нинжа хvv єєрєє бас яахан мэднэ. Төрийн томчууд ба олиграх нарыг гайг мєн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цєм нинжа хvvгийн адил нvдээ аньж чихээ бєглєн ертєнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хєндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хєєрхий хєєрхий.
Гэтэл нинжа хvvгийн нэг нєхєр нь шинэ бодлогын бууг тавьсан єдрєєс эхлэн хоосон карьер дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертєнц дээр хамт явах бүдүүн нарийн аль аль царигтай замыг нээв.
Нируун монгол хөөрхий монгол болов.
Нинжа хvv чайна хvv болов
Юутай эмэгнэл, юутай харуусал.
Таахай
URL: