Дакар раллигийн 11 удаагийн аварга Стефен Петерхансел гэж хэн бэ?
Эр зориг, тэсвэр хатуужил, амь өрссөн бартаатай гээд Дакар ралли нь жинхэнэ эрчүүдийн уралдаан л гэлтэй. Зохиогдож буй газрын уур амьсгал, эцэс төгсгөлгүй цөл, уул ус хад гээд бүх зүйлс нь энэхүү уралдааныг ямар хүнд хэцүү бэрх болохыг харуулж байгаа бизээ.
автоспортын бүхий л тамирчид энэ тэмцээнд оролцохыг хүсдэг бөгөөд энэхүү тэмцээн нь автоспортын олимп гэгдэх уралдаан юм. Гараанд заваал түрүүлэх биш эр зориг, тэсвэр хатуужилаа ялан дийлж барианд орж уралдааныг дуусгана гэдэг нь асар их нэр хүндтэй зүйл юм.
Энэ жилийн уралдаанд өөрийн хүү болон ач зээ нарынхаа үеийн залуустай мөр зэрэгцэн дэлхийн номер нэг тамирчин гэдгээ батлан өдийг хүртэл төмөр хүлгийн жолоогоо мушгиж буй нэг хүн энэхүү уралдаанд уралдаж байна.
Тэр бол Дакар Раллийн 11 аварга , амьд домог гэгдэх Стефен Петерхансел юм. тэрбээр өдгөө 49 настай хэдий ч уралдааны талбарт 18 настай цэл залуу мэт хурд хүчийг үзүүлэн уралдаж байна.
Стефен анх 1988 оны Парис Дакар раллид Яамаха багаас мотоциклийн ангилалд анх уралдсан бөгөөд 1991,1992,1993, 1995 , 1997,1998 онуудад тасралтгүй түрүүлсэн гайхалтай уралдаанч хүн юм.
Гэвч тэрбээр 1999 онд автомашины ангилал руу шилжин Ниссан багт оржээ. Үүнээс хойш 4 жилийн турш гавьтай амжилт үзүүлээгүй бөгөөд түүнийг буруу сонгол хйисэн хэмээн буруутгах хүмүүс олон байсан бизээ. Тэгсэн ч тэрбээр өөрийн ур чадвар авьяаасаа дахин батлан 2004, 2005,2007 , 2012, 2013 онуудад түрүүлсэн юм. 2014 онд тэрбээр 2 –р байранд орсон бол энэ жил авто машины төрөлд 6 дахиа түрүүлэн мотоциклийн ангилалд гарсан амжилтаа тэгшитгэхийг зорин уралдаж байна.
URL: