“УРАН СЭТГЭМЖ” дан хөгжмийн бүтээлийн тоглолт өнөөдөр болно

10927915_685229288261675_1144909720_n1638616212015-01-13-14-26[www.urlag.mn]Бүх нийтийн боловсролыг дэмжих “ХӨГЖИМ” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны нэгдүгээр улиралд “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” хөгжмийн уран бүтээлийн төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн эхний тоглолт болох Морин хуур чуулгын “УРАН СЭТГЭМЖ” дан хөгжмийн бүтээлийн тоглолт 2015 оны 01 сарын 15-ны 19 цагт буюу өнөөдөр өөрийн танхимдаа тоглоход бэлэн боллоо. Тоглолтод нэрт хөгжмийн зохиолчид болох Ц.Нацагдорж Б.Шарав З.Хангал Н.Жанцанноров нарын бүтээлүүд эгшиглэх болно.
Тоглолт маань тайлбарт концерт гэсэн төрлөөр тавигдах тул урилгаар урлаг судлаач Д.Энхцэцэг хөтлөгч тайлбарлагчаар ажиллана.
Үзэгч та монголын нэрт хөгжмийн зохиолчдын зохиосон ард иргэдийн сэтгэлд хоногшсон аялгуулаг хөгжмийн бүтээлүүдийг нэгэн үдэш мэдэрч оюуны алжаалаа тайлаарай. Та сэтгэлийн таашаалыг мэдрэх болно. Билетийн үнэ: 10000 Билетийг Филармоний кассаар борлуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Билетийн касс: 70148012, Маркетингийн алба: 70118012


URL:

Сэтгэгдэл бичих