Амиа алдсан хятад иргэдтэй холбоотой мэдэгдэл ирүүлжээ

hyjaaБНХАУ-ын хоёр иргэний амь насанд халдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарч манай цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж хэрэгтнүүдийг зургаан цагийн дотор илрүүлсэн.  Г нарын таван залуу шунахайн сэдлээр хятад иргэдийн амь насыг хохироосон тухай анхны мэдүүлгээ өгч буй. Хятад иргэдийн амь насыг онц хэрцгийгээр бүргэлгэсэн, нийслэлийн хоёр дүүргийн болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 700 орчим цагдаа бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан мэдээллийг олон нийт янз бүрээр хүлээж авч байна. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа цахим хуудаст тавигдсан уг мэдээллийг уншигчдын олонх нь хятад иргэдийн эсрэг сэтгэгдэл бичих болжээ. Иймээс манай улсад суугаа тус улсын ЭСЯ-наас холбогдох байгууллагуудад хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “БНХАУ бол Монгол Улсад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтын тал хувийг эзэлдэг. Манай улсын иргэдийн хамтран байгуулсан олон компани, байгууллага бий. Ийм үед манай улсын иргэд амь насаа алдсан байхад доромжилсон  байр суурьтай монголчууд олон байна. Үүнд анхаарна уу” гэсэн утга бүхий мэдэгдлийг хийжээ.

Хэргийн илрүүлэлтийн тухайд албаны хүмүүсийн мэдээлж буйгаар гэрчүүд цаг алдалгүй цагдаад дуудлага өгч чадсанаар эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлсэн аж. Хүн амины, тэр дундаа хүний аминд санаатайгаар халдсан гэмт хэрэг онц хүнд гэмт хэрэгт тооцогддог. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн дураар хэргээ хүлээхгүй учир олон нийтэд дахин хор, хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс цагдаагийнхан яаралтай хэрэгтнийг олох үүрэгтэй. Хятад иргэдийг хөнөөсөн хэргийн хувьд бүлэглэн үйлдсэн байж болзошгүй мэдээлэл гэрчийн мэдүүлгээс болон баримтаар нотлогдсон төдийгүй хэрэгтнүүд нийслэлээс гарч хойд аймгууд руу явж буйг гэрчүүд мэдээллэснийг хэвлэлүүд дурджээ. Тиймээс нийслэлийн хэмжээнд болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаж гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлж чадсан байна. Шуурхай ажиллагааны үеэр аймаг, нийслэлийн 700 орчим цагдаа оролцжээ. Дашрамд дурьдахад, өнгөрсөн онд бусдын гарт амиа алдсан АПУ компанийн борлуулалч залууг эрэн хайх ажиллагаанд 14 хоногийн турш 3500 цагдаа үүрэг гүйцэтгэжээ.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин

 


URL:

Нэр: bek Огноо: 25 January 2015

Arai olnoor n alah yamar arga baihuu

Нэр: Зочин Огноо: 10 May 2015

Манай хүмүүс ч гэсэн хятадад амь насаа алдаж байна. Монгол хүмүүс цөөхөн амь нас нь үнэ цэнэтэй баймаар байна

Сэтгэгдэл бичих