Капитолийн ордонг дэлбэлэхийг завдсан этгээдийг баривчилжээ

1-15-11_700x700

АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотын 20 настай оршин суугч Кристофер Корнеллийг тус улсын тусгай албад баривчилжээ. Тэрээр хагас автомат винтов буу, 600 сумтай байсан бөгөөд гар хийцийн тэсрэх бөмбөг хийхээр завдаж байсан аж.

Кристофер Корнелл нь “Твиттер”-т Рахил Мархус Убайда нууц нэрээр “Исламын улс” байгууллагыг дэмжиж байсан бөгөөд үүнийг мэдсэн Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтан түүнтэй уулзсан байна. Түүнийг АНУ-ын Капитолийн ордонд тэсрэх бөмбөг тавин дэлбэлж, улмаар буутай орж Конгрессын гишүүдийг хороох төлөвлөгөөтэйг мэдсэний дараа тусгай ажиллагаа явуулан саатуулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих