Хоноцын сэтгэлтэй иргэдийг торгодог тогтолцоог нэвтрүүлье

10926193_788951501159129_4695211691745405350_nАрван гурван сая хүн амтай Токио хоггүй амьдраад болоод байхад сая хүрэхтэй үгүйтэй Улаанбаатар хот хогон дундаа “хөглөрч “ байна. Энэ нь иргэдийн ухамсартай шууд холбоотой гэдэг нь ойлгомжтой. Учир нь хог хаясан иргэнд ямар нэгэн хариуцлага тооцох гэдэг зүйл байдаггүй учир өнөөх хэнэггүй зангаараа хаа дуртай газраа хог хаядаг гэсэн үг. Тиймээс хариуцлага буюу хяналтын тогтолцоог сайжруулчихвал хаа сайгүй овоорсон хог харагдах нь хэвийн үзэгдэл мэт буруу ойлголт үгүй болно.

Саяхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн төвийн зургаан дүүргийн хороодын Засаг дарга нарт зориулсан “Хог хаягдлын хууль” болон торгууль шийтгэвэрийн хуудас хэрэглэх журмын хэрэгжилт сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Монгол хүн гадаадын иргэдээр хогоо цэвэрлүүлэхээс ичих хэрэгтэй. Хорооны Засаг дарга нарт ил задгай хог хаяж зөрчил гаргасан иргэдийг торгох байцаагчийн эрх олгох талаар холбогдох газруудтай ярьж байгаа. Сайхан хот, цэвэрхэн гудамжинд амьдрах боломжийг бид үр хүүхэддээ өгөх хэрэгтэй байна.

Тиймээс хогоо ил задгай хаяхгүй эх орноо гэсэн сэтгэлээр нийслэл хотдоо амьдрах хэрэгтэй байна” гэсэн юм. Үнэхээр Монголчуудын хаясан хогийг гадаад хүн цэвэрлээд явж байгаа нь ёстой нөгөө ой гутам харагдаж байсан. Тиймээс төрөлх хотдоо ийнхүү хоноцын сэтгэлээр хандсан хүмүүст ихээхэн хэмжээний торгуулийн арга хэмжээг авдаг болбол тэд сая ойлгох биз. Тэгээд ч дэлхийн “хоггүй” гэх тодотголтой хотуудын туршлага ч торгуулийн арга хэмжээ л байдаг юм билээ.

Гэхдээ торгуулийн арга хэмжээтэй зэрэгцээд хяналтын асуудлыг нэн түрүүнд сайжруулах хэрэгтэй. Нийслэлийг бүрэн камержуулаад авчихвал хэн нэгэн этгээдийн хог хаяж буй үйлдэл бүрийг нь бичиж хадгалаад гэрийн хаягаар нь торгуулийн хуудас хог хаяж байгаа зурагтай нь хүргэгддэг болж болох. Энэ тогтолцоо үр дүнтэй гэдгийг нийслэлчүүд баталчихсан. Өөрөөр хэлбэл, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах үүднээс хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн гээд бүхий л зөрчлийг нь камераар шүүн илрүүлж хариуцлага тооцож байгаа.

Гэрийн хаягаар нь дүрэм зөрчиж буйг гэрэл зургаар баталгаажуулсан торгуулийн хуудас хүргүүлэхэд иргэд маш сайн буюу 60 гаруй хувь нь торгуулиа төлөөд л байна. Тиймээс Засаг даргын ярьж буй хог хаясан иргэнийг торгох ажлыг маш хурдан ажил хэрэг болгох шаардлагатай байна. Тэгээд ч хог хаягдлын “хэтэвч” тэр хэрээр зузаарах нь дамжиггүй. Улмаар тэр мөнгөөр хотоо ногоон болгох олон үр бүтээлтэй ажил хийж хэрэгжүүлэх боломж бий болно гээд ашигтай тал их бий. Гэхдээ уг ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа дүүрэг нийслэлд бий.

Тодруулбал, өнгөрсөн сараас нийслэлийн Баянзүрх дүүрэг “Эко эргүүл”-ийг ажиллуулан иргэдийн хог хаясан үйлдэл бү­рийг баримтжуулан авч хариуцлага тооцож байгаа. Хоёр хүний бүрэл­дэхүүнтэй эргүүлийн багийг хороо бүрт ажиллуулж, зөв­шөөрөлгүйгээр ил задгай хогны цэг бий болгоод байдаг газруудад ажил­луулж эхэлсэн байна. Учир нь одоогоор хороод камерын хянал­тад ороогүй байгаа учир ийнхүү эргүүл хийж хог хаясан нөх­дийн зургийг авч торгуулийн арга хэмжээ авч байгаа гэнэ. Тий­мээс эхний ээлжинд энэ мэт жижиг гэлтгүй санал санаачилгыг дэм­жиж хотоо хогноос нь салгавал нийслэлд амьдарч байгаа ир­гэн бүрт л тустай биз ээ.

Агуу коментчин

URL:

Нэр: bulga Огноо: 16 January 2015

МАШ ЗӨВ

Сэтгэгдэл бичих