Их Британид хосууд нүцгэн хуримлах асуудлыг шийднэ
Европын төдийгүй дэлхийн хамгийн консерватив буюу хуучинсаг уламжлалтай Их Британийн гэр бүлийн тухай хууль тогтоомжид томоохон өөрчлөлт оруулахаар үйл явдал эхэлжээ.
Засгийн газар энэ долоо хоногоос гэр бүл бүртгэлийн шинэ арга замыг авч үзэх болно гэсэн тухай Daily Mail өчигдөр мэдээлсэн байна.
Гэр бүлийн хуулийг төгөлдөржүүлэх тухай Нэгдсэн Вант Улс 2013 онд ижил хүйстний гэрлэлтийн тухай хуультай болсноос хойш яригдаж байгаа ажээ.
Их Британийн Засгийн газар нь гэр бүл бүртгэлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналтын арга хэрэглэхээр шийдсэн тухай бас мэдээллээ.
Зөвхөн өнгөц бус бүр гэр бүлийн тухай хууль тогтоомжид томоохон хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийджээ.
Их Британий Хууль зүйн яам хуулийн өөрчлөлтийг хийхдээ янз бүрийн бүлгүүдээс тухайлбал British Naturism буюу нудистуудын ашиг сонирхлыг төлөөлөгчдөөс санал авах гэнэ.
Хуульд хэрвээ нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрч төслийг баталсан тохиолдолд тэд “нүцгэн” хурим хийх эрхтэй болох юм. Мөн уг хуулиар өөрсдийн гэр орон, цэцэрлэг хүрээлэн зэрэг гадаа ч гэрлэж болох асуудлыг шийдвэрлэх гэнэ.
Шашны бус хурим зохион байгуулах арга хэмжээг ч хүлээн зөвшөөрөх асуудал яригдаж байна.
Их Британид одоогоор гэр бүл бологч хос (жишээ нь, ресторан бүхий зочид буудалд) сүм, иргэний бүртгэлийн газар буюу “хуульд заагдсан газар”-т уламжлалт хуримын ёслол зохион байгуулах эрхтэй ажээ.
М.Баяр
gereg.mn
URL: