ТОСК-д хямралыг давах төлөвлөгөөг боловсруулах чиглэл өгөв

uls_54b6185d615c1_1

ТОСК-ийн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдтэй Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар танилцлаа.Энэ үеэр салбарын сайд ТОСК-ийн удирдлагуудад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж гарах төлөвлөгөөг ойрын үед боловсруулж ажиллах чиглэлийг өгсөн байна.

ТОСК-ийн зүгээс “Буянт-Ухаа-1” хорооллыг 2014 оны 2-р улиралд ашиглалтад оруулж, “Буянт-Ухаа-2” хорооллыг 2 үе шаттай барьж байгуулж байгаа юм. “Буянт-Ухаа-2” хорооллын хувьд энэ онд ашиглалтад орно. Гэхдээ иргэдэд ямар журмаар орон сууц олгох вэ, метр.квадратын үнэ нь ямар байх вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа гэдгийг салбарын сайддаа танилцууллаа.

Мөн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Багануур дүүрэгт баригдаж буй орон сууцны барилгын талаар танилцуулсан юм.

uls


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих