Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 18.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

1-14-20_700x700

Нийслэлийн 24 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. Тэдгээр байршилд 78958 хүн ам бүхий 16109 нэгж талбарын 1547,8 га талбай хамрагдсан. Энэ нь нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувийг хамарч байгаа бөгөөд төслийг үндэсний 34 аж ахуйн нэгж хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд 147.7 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол энэ онд 18.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.  Түүнчлэн  Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар  хороо Батлан хамгаалах их сургууль орчмын 51 га нутаг дэвсгэрт  “ Багант-Өргөө”, “ Гангар инвест” компаниудын  барьж  буй орон сууц ашиглалтад ороход бэлэн болж байгаа аж. Энэ тухай өнөөдөр болсон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын хуралдаан дээр мэдээллээ. Өнгөрсөн оны эхэнд төсөлд оролцогч 15 компани байсан бол одоо 34 компани оролцож буй нь бидний эхлүүлсэн төсөл амжилттай, өгөөжтэй болж байгаагийн илрэл гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга онцолсон.  Өнгөрсөн онд төсөлд оролцсон хамгийн сүүлийн компани гэхэд ирэх наймдугаар сард орон сууцаа ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна. Одоогоор ихэнх компанид цахилгааны, дулааны, усны , замын зургийн ажлууд үлдээд байгаа юм байна. Хөрөнгө оруулалт үе шатын дагуу хийгдэж байгааг хэллээ. Одоогоор хөрөнгө нь шийдэгдэхгүй хүлээгдэж буй  нэг, хоёр компани бий аж. Хуралдаанаар тулгамдаж буй асуудлуудыг даруй шийдвэрлэж гуравдугаар сарын 1 гэхэд ажлаа дуусгаж ирэх оны бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө ирүүлэхээр боллоо.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих