Дээрээс шидсэн чулуу хэзээ газарт унах бол

-Сонгууль дөхсөн энэ үед намаа гэх үү, Д.Дондогоо гэх үү, МАН-ын удирдлагууд-

УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг наадмын өмнөх өдөр УЕПГ-аас гурав дахь удаагаа тавьжээ. УИХ-ын даргад хаягласан, Д.Дондогийг шалгах зөвшөөрөл хүссэн ийм албан тоотыг анх өнгөрөгч зургадугаар сарын 28-нд эрхэм спикерт УЕПГ-аас хүргүүлж байсан.

Гэвч хариу эс өгсөн тул гурав хоногийн дараа мөн л дээрх хүсэлтээ уламжилсан ч УИХ-ын Хууль зүйн байнгьшхорооныдаргаД.Одбаяр “УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх, шалгаж байцаахын тулд хэрэг хийж байхад нь газар дээр нь барьж, гардсан байх шаардлагатай, хуулиндаа ч тийм юм” хэмээн өмгөөлж байсан. Харин наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 10-нд прокуророос Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлээдэхээч гэдэг саналыг дахин хүргүүлсэн байна.

УЕПГ-ынхан олон яллагдагчтай, бусдад таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх энэ хэрэгт УИХ-ын гишүүн Д.Дондогийг сэжигтнээр татан шалгах үндэслэлтэй гэж үзсэн учраас л сул тавиад өгөөч гэж гуйгаад байгаа хэрэг. Харин Д.Дондог болохоор “Би ямар ч буруугүй. Хүнээс түр зээлсэн мөнгөө буңаагаад өгчихсөн.

Хэрэв би буруутай байсан бол манаи намын нөхөд өдийд аргалчихалгүй яахав дээ” хэмээн пээдийж, нэг талаар буруугүй гэдгээ нотлох гэсэн биш намынхныгаа элдэв будлиан хутгуур хийдэг гэдгийг зарлачихсан. Түүний хэлснээр МАН-ынхан хэрэг хийсэн, хөрөнгө мөнгө идсэн гээд юу эсийг хийсэн нэгнээс яаж ийгээд уснаас хуурай гаргаж авдаг юм байна л даа.

УЕПГ-ынхны үзэж байгаагаар олон яллагдагчтай энэ хэргийн сэжигтнүүд их удвал ял завших магадлалтай болчихоод байгаа тул ийн тав арван хоногийн зайтай албан тоотыг гурван ч удаа спикерт хаяглаад байгаа хэрэг.

УЕПГ-ынхан үндсэн хуульд заасан “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгәлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэх заалтыг баримтлан УИХ-д хандсан бол УИХ нь болохоор УИХ-ын тухай хуульд заасан “УИХ-ын гишүүдийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалтаар түрий барьснаар энэ асуудал ийн гацаанд орчихоод байгаа. Хуулиа л дагана даа гэдэг шиг үндсэн хуулийнхаа зүйл заалтыг дагах нь зөв юм шиг.

УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр ирсэн албан тоо-тын хариуг тухайн өдөрт нь өгч чадаагүй болохоор Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал намрын чуулган болтол хойшилчихлоо. Эсвэл намрын чуулганаас өмнө зарлах ээлжит бус чуулганаар хэлэлцэж магад. Өмнө нь хэд хэдэн гишүүнээ хамгаалж үлдсэн энэ ангийнхан энэ удаад ч нэгнийгээ тавиад туучихгүй биз гэх хүн ч байна.

Хэрэг хийсэн, залилсан, хөрөнгө мөнгө завшсан хэн ч хариуцлагаа хүлээх ёстой. АТГ-ынхан ч ийм хүнийг илрүүлэх, хэрэгт татах, шалгуулах бүрэн эрхийнхээ дагуу ажлаа хийсэн байх гэдэгт найдахаас. Найдахаас гэдэг маань ч учиртай.

Д.Дондогийн хэргийг АТГ-ынхан илчилсэн үү, сэтгүүлчид илчилсэн үү гэдгийг хэлэхэд эртдэнэ. Өдөр тутмын нэгэн хэвлэлд УИХ-ын гишүүн Д.Дондогийн “Сум бар” компанитай холбогдох олон тэрбумын хэргийг илчилснээр МАН-ын хэлгүй гишүүдийн нэг жинхэнэ “од” болчихоод байгаа.

Учир мэдэх хүмүүсийн яриагаар АТГ-ын нас барьсан, ял эдэлж байгаа хоёр даргын эхлүүлсэн авлигын 70 хэргийн үлдэгдэл нь Д.Дондогийн хэрэг гэдгийг бид өмнө сануулж байсан. УЕПГ-аас Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр санал хүргүүлсэнтэй давхцан эрхэм гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын суудлаа өгсөн нь энхрий хайрт намаа бодсон хэрэг.

Нэртэйгээр нь намын гишүүнээсээ татгалзчихгүй яасан юм бол. Хэрэгт холбогдсон нь үнэн болохоор аврал эрэх шаардлага гарна гэдгийг тооцоолсон ч байж болох. Юутай ч МАН-ынхан Д.Дондогийг өөрийнхөө бантанг өөрөө найруул гэсэн сураг байсан. Ойчвол л хамт л унана гэдгийг эрхбиш намынхаа удирдлагад хэлсэн байлгүй дээ, эрхэм гишүүн.

Түүний холбогдоод байгаа таван тэрбумын ихэнх нь МАН-д хандив болж очсон гэдэг яриа бий. УЕПГ-ынхны энэ дайралт хэргээ бүтээж чадвал МАН-ын удирдлагууд ч бас хоморгонд нь явж таарна. Сонгууль дөхсөн энэ үед намаа гэх үү, хүнээ гэх үү, МАН-ын удирдлагууд. Намаа гэвэл хүн нь эргэж ноцох гэнэ, хүнээ гэчихээр бүгдээрээ дээлээ толгой дээгүүрээ нөмөрчих гээд их л зовох байх даа. Эцэст нь хэлэхэд, Д.Дондог гишүүнээр дөрөөлсөн энэ ноцолт их л дээрээс шидэж байгаа чулуу юм гэнэ лээ.

Б.Оюу

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих