9911, 8811-ийн эздийг дарамталж, мөнгө нэхдэг эмэгтэйг баривчилжээ
9911….бүхий азын дугаарууд руу мессеж бичин дарамталж, мөнгө авдаг байсан 25 настай Б гэх эмэгтэйг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчлан, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр тухайн дугаарын хэрэглэгчидтэй садар самуунд уриалан дуудсан мессеж бичилцэж, улмаар түүнийг нь фэйсбүүкээр дэлгэнэ хэмээн сүрдүүлдэг бөгөөд 300-500 мянган төгрөг авдаг байсан нь илэрчээ. Одоогоор түүний хохирогч болсон 2-3 иргэн цагдаагийн байгууллагад хандаад буй юм байна. Цагдаагийнхан ч өөр хохирогчид байгаа эсэхийг нягталж, үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Сэжигтэн Б нь өнгөрсөн онд архи согтууруулах ундаа ууж бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгуулж байсан нэгэн байжээ. Иймээс гар утсанд тань танихгүй дугаараас ирсэн элдэв мессежинд хариу өгөхгүй, анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
А.Батнасан
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: